COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэд дүүрэг дээр очино

2019 оны 8 сарын 06

Arslan.mn

БНСУ-д ажиллахыг хүсэлтэй иргэдийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өчигдөр цахимаар бүртгэлээ.

Бүртгэлийн дугаар олгох системд http://solongos.hudulmur-halamj.gov.mn-д нэвтэрч, өөрийн мэдээллийг бүртгүүлж, дугаар авсан иргэд дүүргүүдийн ЗДТГ-т энэ сарын 6-7-нд 08.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд өөрийн биеэр очиж, цахим бүртгэлээ баталгаажуулах аж. Ингэхдээ .5-4.5 харьцах хэмжээний цээж зураг, иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авчрах юм. Үнэмлэхгүй бол ТҮЦ машинаас авсан лавлагааг үндэслэх аж.

Бүртгүүлэгчид дараах шаардлагыг тавьжээ. Үүнд:

  • 18-аас 39 настай байх (1979 оны наймдугаар сарын 7-ноос 2001 оны наймдугаар сарын 6-ны өдрийн хооронд төрсөн байх)
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
  • БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
  • Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д таваас дээш жил ажиллаагүй байх зэрэг шаардлага тавих аж.

БНСУ-д ажилчин илгээх цорын ганц илгээгч байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар тул Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар сонирхож буй иргэд залилангийн шинжтэй хувь хүн, байгууллагуудад хууртахгүй байхыг албаныхан сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606468
0 эможи

Зочин
2019-08-06 11:33
сонирхолтой
keyboard_arrow_up