COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцны СОНГОН шалгаруулах ажил МАРГААШНААС эхэлнэ

2019 оны 8 сарын 05

Arslan.mn

НОСК-оос түрээсийн орон сууцны бүртгэл дууссантай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ талаар НОСК-ийн захирал Б.Сүхбаатар " Буянт-Ухаа-2 хорооллын 972 айлын орон сууцны бүртгэл явагдаж дууслаа. Нийтдээ 35 мянга 58 хүн мэдээллээ амжилттай бүртгүүлсэн гэсэн дүн гарсан. Бид анх 35 орчим мянган хүн бүртгүүлэх байх гэсэн хүлээлттэй байсан. Бүртгэлийн хугацаанд ямар нэгэн асуудал гарсангүй.

Цахим бүртгэлд бүртгэгдсэн хүмүүсийг ангилж үзвэл:

  • Төрийн албан хаагч 6542
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч 9549
  • 18 хүртэлх насны 4 хүртэлх хүүхэдтэй 960
  • Өрх толгойлсон эцэг эх 3148
  • Ахмад настан 7166
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 3134
  • Гамшиг ослын улмаас орон гэргүй болсон 116 иргэн байна.

Маргаашнаас эхлэн орон сууцанд амьдрах иргэдийг сонгон шалгаруулах ажлыг комисс хийж эхэлнэ.

Комиссоос хүмүүсийг эрэмбэлэн жагсаасны дараа эхний байруудад орсон иргэд ажлын гурав хоногийн дотор шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж өгөх ёстой. Энэ долоо хоногт багтаад эхний сонгон шалгаруулалт гарчихна. Иргэд өөрсдөө бүртгэлээ хийж байгаа учраас ямар нэгэн авлига хахуулийн асуудал гарахгүй. Иргэдийг залилан мэхлэх шинжтэй үйлдэл гаргасан хүмүүсийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн.

Энэхүү бүртгэлийг явуулснаар түрээсийн орон сууцанд орох эрэлт хэрэгцээ ямар их байгааг, урьдчилгаа мөнгөө төлөөд орон сууцанд амьдрах иргэдийн тоог тогтоож авлаа.

Ирэх жил үүнээс олон орон сууцыг түрээсийн журмаар олгоно. Багш нар 200 квотыг олгож өгөөч гэсэн саналыг тавьсан. НИТХ-ын тэргүүлэгчдийн журмын дагуу багш нарт квот олгох боломж байхгүй. Багш нар руу чиглэсэн, төрийн албаны хамгийн их масс, тоог эзэлсэн хүмүүст зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
606456
5 эможи

Зочин
2019-08-05 15:59
сонирхолтой
keyboard_arrow_up