COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НГХДБГ: Өргөдөл хэрхэн бичих вэ?

2019 оны 8 сарын 05

Arslan.mn

ӨРГӨДӨЛ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?

Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар баталсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх журам” болон холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа дагаж мөрдөн иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч байна.

Өргөдөл, гомдол гаргагч нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалахыг хориглоно. Таны өргөдөл, гомдол Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байна.

Өргөдөл гэж юу вэ?

Иргэд, хувь хүнээс асуудал шийдэх эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлт бичгийг өргөдөл гэнэ.

Өргөдөл нь дараах бүтэц, дэс дараалалтай.

1. Өргөдлийн толгой гэсэг буюу гарчигт өргөдөл хүлээн авагч албан байгууллагын нэр эсвэл албан тушаалтны нэрийн ард “танаа” гээд дараах мөрийг голлуулан “өргөдөл гаргах учир нь” гэж бичнэ.

2. Өргөдөл бичих болсон учир шалтгаан буюу агуулга. Энэ хэсгийг дараах дарааллаар бичнэ. Эхлэл хэсэгт нь өргөдөл гаргагч өөрийн тухай товч танилцуулна. Гол хэсэгт нь өргөдлийг шийдэхэд холбогдох зүйлийг бичнэ. Төгсгөл хэсэгт нь юуг хэрхэн шийдүүлэхийг хүсэж байгаагаа бичнэ.

3. Өргөдлийн төгсгөлд нь “Өргөдөл гаргасан ............... овогтой ...................” гэж овог, нэрээ бичээд гарын үсэг, регистрийн дугаар, оршин суугаа гэрийн хаяг, цахим шуудан, холбоо барих утасны дугаар, Он, сар, өдрөө бичнэ.

Өргөдөл, гомдолд тавигдах шаардлага

1. Албан байгууллага, албан тушаалтны нэр хаягийг зөв бичих.

2. Өргөдөл, гомдолд дурдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байх.

3. Өргөдөл, гомдол гаргагчийн овог, нэр, хаяг, утасны дугаар, огноо зэргийг үнэн зөв, тодорхой бичих

4. Бичгийн хэмжээний А4 цаасан дээр цэвэр, гаргацтай бичих

5. Учир шалтгаан, уламжлах, шууд шийдүүлэх хүсэлтээ оновчтой бичих

6. Үг үсгийн алдаагүй, найруулга сайтай бичих

Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх

1. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.

2. Өргөдөлд заасан асуудлыг судлах, хариу өгөхөд хугацаа шаардлагатай, бусад байгууллагатай хамтран шийдвэрлэх бол тус асуудлыг холбогдох мэргэжилтэнтэй хамтран судалж хариу өгнө.

3. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.

Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах

1. Өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй

2. Бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол

3. Өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа

4. Төрийн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй

Өргөдөл, гомдолд хариу өгөх:

Иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Э.Золзаяа

Цагийн хуваарь: 09:00 - 18:00 (Цайны цаг 13:00 - 14:00)

Утас: 70110733

Эх сурвалж: НГХДБГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606451
4 эможи

НГХДБГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up