COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Түймрийн утаанаас ЭРҮҮЛ МЭНДЭЭ хэрхэн хамгаалах вэ?

2019 оны 8 сарын 02

Arslan.mn

Сибирийн тайгад гарсан түймрийн улмаас Улаанбаатар хот орчимд утаа үнэртэж байснаа орой болоход цагаан утаа бүрхэж хэт хонож байна. Энэ нь Сибирьт шатаж буй өргөн хэмжээний ойн түймрийн утаа бололтой. Красноярскийн хязгаараас Эрхүү, Алс дорнод хүртэл шатаж байгаа уг түймрийн хамрах хүрээ гурван сая гектар талбайд хүрсэн нь Европын Холбооны газар нутгийн хэмжээтэй дүйцэж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Түймрийн хүрээ хойд талдаа Якут, Ханты Мансийск хүрч байгаа аж.

Түймрийн утаа нүд хорсгох, амьсгалын замын тогтолцоонд нөлөөлөх, зүрх болон уушгины архаг, хууч өвчнийг сэдрээх зэрэг сөрөг нөлөөтэй.

Доор дурдсан аргуудыг хэрэглэж өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй:

Агаарын чанарын мэдээг харж байх: Та agааr.mn сайтаас яг одоо хотын аль хэсэгт агаарын бохирдол ямар байгааг харж болно. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг мөн байнга ажиглаж, нөхцөл байдал ямар байгааг мэдэж байх хэрэгтэй.

Гэрийнхээ агаарыг аль болох цэвэр байлгах: Шаардлагагүй бол хаалга, цонхоо онгойлгох хэрэггүй. Хэрвээ агааржуулагч байгаа бол түүнийгээ ажиллуулах хэрэгтэй. Гэхдээ гаднах бохирдолтой агаар орж ирэхээс сэргийлэх шаардлагатай.

Гэрийн доторх агаарыг бохирдуулах ямар нэг зүйл хийж болохгүй: Жишээлбэл лаа асаах, ил зуух ажиллуулах зэрэг нь гэрийн доторх агаарыг бохирдуулж байдаг. Түүнчлэн гэр дотроо тамхи татах нь хамгийн буруу үйлдэл болно.

Тоосны хамгаалалттай амны хаалт танд хэрэг болохгүй: Тоосны хамгаалалт бүхий, эсвэл эмнэлгийн нэг удаагийн амны хаалт нь ямар ч үр дүнгүй юм. Учир нь энэ төрлийн амны хаалт зөвхөн том хэмжээний тоос, шорооноос хамгаалах зориулалттай байдаг. Тэгэхээр уушгиа хамгаалах арга энэ биш юм. Харин “N95” тэмдэглэгээ бүхий амны хаалтыг зүүж болно.

Ус сайн уух: Ингэснээр амьсгалын замын эрхтний чийгшлийг хадгална.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606348
0 эможи

keyboard_arrow_up