COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ: Түрээслээд өмчлөх орон сууцны үнэ мкв нь 1,450,000 төгрөг болно

2019 оны 7 сарын 19

Arslan.mn

“Нийслэлийн Орон сууцны корпораци”-иас түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл 7 сарын 22-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг долоодугаар сарын 22-нд бүртгэл эхэлж, 14 хоног үргэлжилнэ. Тодруулбал, наймдугаар сарын 5-ныг дуустал бүртгэлийн систем 24 цаг нээлттэй байх юм.  Хэзээ ч бүртгүүлж болох бөгөөд бүртгэлийн мэдээллээс нь шалтгаалж, эрэмбэлэгдэнэ.

nosk.ub.gov.mn хаягаас иргэд дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой. 

Байрууд нь 68.59 мкв талбайтай гурван өрөө, 39.30 талбайтай хоёр өрөө,  49.23 хоёр өрөө гэсэн гурван төрөл бий. 

Иргэд квот олгох эсэх дээр их лавлаж байна. Жишээлбэл, багш нарт квот өгөх үү гэж байгаа. Үүнд албан ёсны хариулт өгөхөд аль нэг мэргэжил, байгууллагад давуу эрх олгохгүй бөгөөд 100 хувь бүртгэлийн мэдээллээр явагдана.

Түрээсийн орон сууц нь агаар орчин, хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хийгдэж байгаа тул гэр хорооллын өрхүүд хамрагдана.

Түүнчлэн анх удаа өмчлөх хэлбэр орж ирж байгаа. Энгийн түрээс нь зөвхөн түрээсээ төлнө, өмчлөхгүй. Харин өмчлөх нь таван жилийн хугацаанд төлбөрөө төлж гүйцээх хэлбэр бий. Эхлээд цахим бүртгэл хийгдэж, сонгон шалгаруулалт явуулж, сонгогдсон иргэд бичиг баримтаа бүрдүүлж, гэрээ хийх дарааллаар зохион байгуулагдана.

“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцнуудын 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууц, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд өмчлүүлэх юм.

- Залуу гэр бүл,
- Төрийн албан хаагч,
- Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч,
- 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл,
- Өрх толгойлсон эцэг, эх,
- Өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан,

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл,
- Гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд материалаа өгөх боломжтой. 14 хоногийн хугацаанд гэр бүлийнхэнтэйгээ сайтар ярилцаж байж яг аль ангилалд багтахаа сонгож материалаа өгөх ёстой. 

“Түрээслээд өмчлөх орон сууц” гэсэн ангилалд “Түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс гадна түрээслэж байгаа орон сууцны үнийг таван жил хүртэлх хугацаанд сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж, түрээсийн орон сууцаа худалдан өмчлөх” эрхтэй бол  “Газар чөлөөлөлт” гэсэн ангилалд нийслэлийн хэмжээнд баригдах дэд бүтэц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн зорилготой төслүүдийн газар чөлөөлөлтөд хамрагдах иргэд болон бусад томоохон төслийн газар чөлөөлөлтөд өртсөн иргэд хамрагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
3
wow an post
1
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
605961
29 эможи

Зочин
2019-07-26 00:24
Хэзээнээс орж эхлэх юм бэ
Onortsetseg
2019-07-25 07:36
Bolomjiin
Анхбаяр
2019-07-19 17:59
Таалагдсан
keyboard_arrow_up