COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Би өөрийн санаагаа бизнес болгохоо мэднэ“ бизнес эрхлэгч залуучуудад зориулсан сургалт болно

2019 оны 7 сарын 16

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

"Би өөрийн санаагаа бизнес болгохоо мэднэ" бизнес эрхлэгч залуучуудад зориулсан шинэлэг сургалт анх удаагаа зохион байгуулагдана.

“Би өөрийн санаагаа бизнес болгохоо мэднэ” сургалтын хөтөлбөр нь хөдөлмөрийн зах зээлд өөрийн ажын байрыг бий болгох, түүнчлэн бусдыг ажлын байраар хангахаар зорьж буй залуучуудад зориулагдсан юм. Тиймээс уг сургалт нь энгийн нэгэн санааг эдийн засаг, нийгмийн үр өгөөжид хувирган бизнес болгон хөгжүүлэх арга барилыг заах болно.

6 дэд модуль сургалт нь ажил хайх явцад хувиараа бизнес эрхлэхээр шийдвэр гаргасан эсвэл өрхийн түвшинд бичил бизнес эрхэлж буй 18-35 насны залуучуудад зориулагдсан болно. 
Залуучуудыг энтрепренёр болоход нь чиглүүлэх замаар бизнес санаагаа хэрэгжүүлж бие даан орлогын эх үүсвэрээ бий болгох арга барил, дадал, ур чадвартай болгоно. Энэхүү сургалт нь энтрепренёршип болон бизнес эрхлэх арга ухааныг залуучуудын дунд нутагшуулах туршилтын үр дүнд бий болсон гэдгээрээ онцлогтой.

6 ДЭД МОДУЛЬ СУРГАЛТ үүнд:
1. Би энтрепренёр мөн үү?
2. Бизнес санаагаа олох нь
3. Бизнес санаагаа олох нь
4. Бизнес санаагаа төлөвлөх нь
5. Бизнес санаагаа төлөвлөх нь
6. Бизнесээ боломжит талуудад таниулах нь

Сургалт 2019 оны 7 дугаар сарын 19-20 өдрүүдэд зохион байгуулагдана.
Бүртгүүлэх утас: 9900-7899

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605875
0 эможи

Зочин
2019-07-16 17:05
сонирхолтой
keyboard_arrow_up