COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар

2019 оны 7 сарын 15

Arslan.mnЭнэ долоо хоногт /2019.07.08-2019.07.15/  Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас хийгдсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.  

 БАЯР НААДМААР ЗӨВШӨӨРӨГДСӨН 610 ЦЭГТ НМХГ-ЫН 400 УЛСЫН БАЙЦААГЧ ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЛАА

Arslan.mn

Үндэсний их баяр наадмын үеэр НМХГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 цэгийг хамруулан нийт 610 зөвшөөрөгдсөн цэгт байнгын хяналт шалгалт хийлээ. НМХГ-ын 38 хяналтын чиглэлийн 400 улсын байцаагч болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэх, ажиллагсдын эрүүл мэнд, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэлийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. 

НМХГ-ын даргаар ахалсан ажлын хэсэг наадмын үеэр бүх хяналт шалгалтыг хийж, зөрчлийг газар дээр нь таслан зогсоолоо 

Arslan.mn

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунаар ахлуулсан 22 байцаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг наадамчин олны эрүүл, аюулгүй байдлын төлөө наадмын хоёр дахь өдөр буюу долдугаар сарын 12-ны өглөө 06.00 цагаас эхлэн ээлжит хяналт, шалгалтаа хийлээ. Шалгалтаар 3 айрагнаас дээж авж төв лабораторид шинжлүүлж, хуушуурны махны 12 дээж авч Нийслэлийн мал эмнэлгийн лабораторид өгч шинжилгээнд орууллаа. Шалгалтын явцад илэрсэн хуушуурны 10 кг муудсан махыг хураан авч, устгалд орууллаа. Мөн хоол үйлдвэрлэлийн зөвшөөрөлтэй боловч архи, согтууруулах ундаа худалдаалж байсныг зогсоож, 32 ширхэг архи, 25 хайрцаг шар айрагийг устгалд орууллаа. Түүнчлэн хоносон мах, хуушуураар үйлчлэх гэж байсаныг таслан зогсоож, зохих арга хэмжээг авч ажиллалаа. Гар дээрээс зөвшөөрөлгүй хүнсний худалдаа эрхэлж байсан 17 иргэний үйл ажиллагааг зогсоож шуурхай ажиллаа. 

Д.Цэнд-Аюуш : Шалгалтаар илэрсэн 90 кг муудсан махыг устгалд орууллаа

Arslan.mnБаяр наадмын эхний өдөр долдугаар сарын 11-нд НМХГ-ынТөв цэнгэлдэх хүрээлэн дэх хяналт, шалгалтын цэгээс цаг үеийн мэдээлэл авлаа. Энэ үеэр НМХГ-ын эрүүл мэнд, боловсрол,  соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш хэлэхдээ "Энэ жилийн хувьд 610 цэгт худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл олгосон. Үүний дагуу зөвшөөрөл олгосон цэгүүдэд цахилгаан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хоол хүнсний аюулгүй байдал дээр хяналт, шалгалт хийлээ. Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх болон Хүй 7 худагт явуулын лаборатори ажиллаа. Ингэснээрээ түргэн муудах мах, айраг зэрэг хүнсний бүтээгдэхүүнд газар дээр нь шалгалт хийх боложмтой юм. өнөөдөр 13 цагийн байдлаар шалгалтаар илэрсэн  90 кг муудсан махыг устгалд орууллаа. Зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй 15 иргэний үйл ажиллагааг таслан зогсоосон. Түүнчлэн 0.0035 мм-ээс доош 1200 ширхэг гялгар уутыг хурааж авчээ. Хуушуур хийхээр бэлдсэн 76 махны дээж, худалдан борлуулж байгаа айрагны 21 дээж авч лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Гарал үүсэл тодорхойгүй ил задгай гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авалт хийхгүй байхыг наадамчин олондоо анхааруулж байна. Мөн нийслэлийн мал эмнэлгийн явуулын лаборатори ажиллаж байгаагаараа онцлог байлаа." гэлээ. 

Ундны, хоол үйлдвэрлэлд ашиглах бүх төрлийн усыг шинжилгээнд оруулж, хяналт тавив

Arslan.mn

Баяр наадмын үеэр НМХГ-ын улсын байцаагч нар ард иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлын төлөө хоол худалдаа, үйлдвэрлэл эрхэлж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний болон ундны усанд шалгалт хий, шуурхай шинжилгээнд хамруулан урьдчилан сэргийлж ажиллаа. 

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг дүүргүүдэд хийж байна 

Arslan.mn

Баянзүрх дүүргийн Засаг даргын А/264 тоот захирамжийн хүрээнд Жюү Жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол бөхийн өргөөнд 2019 оны 07 дугаар сарын 14-22-ны өдрүүдэд болохтой холбогдуулан Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, НҮГ-1,2 ОНӨАТҮГазар, Газар зохион байгууллалтын алба, 3, 6 дугаар хороотой хамтран тус дүүргийн 6 дугаар хороо Монгол бөхийн өргөөний ойр орчмын нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа хийж буй иргэд, үйлчилгээний газруудын гадна орчны цэвэрлэгээ, үйлчилгээ, тохижилт болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийж иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.

Цахим тоглоомын газрууд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа 7 цахим тоглоомын газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар “Дота хаус-2”, “Оюу ПС”, “Драгон төв” доторх ПС цахим тоглоомын газрууд нь холбогдох стандарт мөрдөж ажиллагаагүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй бохир орчинд үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил илэрлээ. Шалгалтанд хамрагдсан газруудаас эрүүл зүй нян судлалын арчдас, агаарын шинжилгээ авч, НМХГ-ын Төв лабораторид хүргүүлж ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна. 

Цэнгэлдэх хүрээлэн орчмын барилгын үйл ажиллагааг зогсоолоо

Arslan.mn

Иргэдийн ая тухтай, аюулгүй баярлах нөхцөлийг бүрэлдүүлэх үүднээс Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын барилгуудын үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 08 өдрөөс 07 дугаар сарын 16-ны өдрийг дуустал түр зогсоолоо. Үүнд:
• Хурд группийн захиалгаар баригдаж буй Цэнгэлдэх хотхон,
• Академи хороолол,
• Хүннү 222 хороололын барилгууд,
• “Мон-Аса” ХХК-ны захиалгаар баригдаж буй 21 давхар оффис үйлчилгээний барилга,
• “Суруга девелопмент” ХХК-ны захиалгаар баригдаж буй Суруга центр 2 төслийн барилга, Хобби сургуулийн захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч “Бат дөрвөн баганат” ХХК Хобби сургуулийн цогцолбор 8 блок барилга,
• “Эрчимт сүлжээ зам” ХХК-ны захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч “Дельта констракшн” ХХК 7 блок 16 давхар Токио таун төслийн барилга,
• “Нарантуул трейд” ХХК-ний захиалгаар баригдаж буй 11 блок 172 айлын орон сууц SS garden цогцолборын барилга,
• Донгхун глобал ХХК-ны захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч “Бүти” ХХК-ны 4 блок, Хасвилл хотхоны 2 дугаар ээлжийн барилга, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч Жунсон ХХК 920 хүүхдийн 130 дугаар сургуулийн барилга,
• Тайм констракшны захиалгаар баригдаж буй 16 давхар 5 блок ерөнхий гүйцэтгэгч Титан тару констракшн Сити молл цогцолборын барилга,
• Алтай холдинг ХХК-ны захиалгаар баригдаж буй Имарт дэлгүүрийн барилга,
• “Сонгдо монголиа” ХХК-ны захилгаар баригдаж буй 20 давхар 1 блок худалдаа үйлчилгээний барилгууд зэрэг 14 байршилд 12 захиалагчтай 58 блок барилгын үйл ажиллагааг түр зогсоох, зогсох үеийн аюулгүй ажиллагааг хангах талаар мэдэгдэл хүргүүллээ.

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605852
6 эможи

keyboard_arrow_up