COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Наадмын тасалбарыг 8, 9-нд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүдээр худалдана

2019 оны 7 сарын 05

Arslan.mn

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбарыг нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулна.

Наадмын тасалбарыг долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд борлуулна. Ард иргэдэд 6,000 тасалбар худалдан борлуулах бол жуулчдад 3,000 тасалбар олгоно.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон үндэсний бөхийн барилдааны багц тасалбарын үнэ урьд жилүүдийнхтэй адил буюу 16,000, 24,000 төгрөг гэсэн хоёр янз байх юм.
Өнгөрсөн жил жуулчдад 2,500 тасалбар худалдан борлуулсан бол өнөө жил 500-гаар нэмэгдүүлж, 3,000 тасалбар борлуулахаар төлөвлөөд байна.   

Arslan.mn

Автомашины зөвшөөрлийг мөн адил долдугаар сарын 8-9-нд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулах бөгөөд үнэ нь 10,000 төгрөг байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605660
1 эможи

Зочин
2019-07-05 17:59
Яацарсан улс гэхээрээ ийм дампуу бдаг бнаа? Энэ арга барил чинь болохгүй байна гэдгийг өнгөрсөн жил харуулсан шдээ! Банкны салбараар түгээнэ гэж бсан чинь уг нь арай дээр санаа бсан юм! Одоо нэгдсэн цэгүүд дээр нь хүмүүс алалцаж өгөх бна. Ноднин хонож өнжөөд өлсгөлөн зарласан аятай л болсон санагдах юм!!!
keyboard_arrow_up