COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Интермед, Бадрахтулга, Ачтан-Элит эмнэлгүүдэд ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ нээж, рентген аппаратын үйл ажиллагааг зогсоожээ

2019 оны 7 сарын 04

Arslan.mn

Өнөөдөр НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал болж, "Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдэд хийсэн хяналт шалгалт"-ын дүнг танилцууллаа.

Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 29 байгууллагын 30 салбар нэгжид төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд давхардсан тоогоор нийт 218 зөрчил илрүүлж, 13 байгууллагад зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

РЕНТГЕН ОНОШИЛГООНЫ ЧИГЛЭЛИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН 58.6 ХУВЬ НЬ ЦАЦРАГИЙН ХЭМЖИЛТИЙН БАГАЖГҮЙ БАЙНА

Шалгалтаар 11 байгууллагын 14 рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор түр, хэсэгчлэн зогсоож, 146 зөрчлийг үндэслэн эрх бүхий албан тушаалтны 13 албан даалгавар хүргүүлж, 5 хуулийн этгээд, 8 хүнд нийт 17.400.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулжээ.

Хяналт шалгалтаар тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан /хадгалж байсан/, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй “Сантгэжээ трейд” ХХК, “Ачтан-Элит” ХХК, “Баярнэл” ХХК зэрэг 3 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчлийн хэрэг нээж, торгууль шийтгэврийн арга хэмжээ ногдуулж, рентген аппаратын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор 3 сарын хугацаагаар түр, хэсэгчлэн зогсоожээ.

Мөн Баярнэл ХХК нь эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй тул агуулахад хадгалж байсан рентген аппаратыг улсын байцаагчийн актаар түр хугацаагаар битүүмжиллээ.

Цацрагтай ажиллагчдыг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулаагүй Сновболл, Оюудент шүдний эмнэлгүүд, тусгай зөвшөөрөлтэй боловч цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн Оксмон, Интермед, Бадрахтулга, Мон-Эмаль, Бабуно, Төр-Аюуш, Анагаах урлаг зэрэг байгууллагын гаргасан зөрчилд зөрчлийн хэрэг нээж, торгох шийтгэл ногдуулж, рентген аппаратын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор 3 сарын хугацаагаар түр, хэсэгчлэн зогсоож, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн. 

Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Цацрагийн үүсгүүрийг хүлээн авсан тухайгаа төрийн захиргааны байгууллагад хуулийн хугацаанд мэдээлж бүртгүүлээгүй Монтүрүү ХХК-иуд байна.

Хяналт шалгалтад хамрагдсан 29 байгууллагын 30 салбар нэгжид нийт 158 цацрагтай ажиллагч ажиллаж байна. Шалгалтаар дараах нийтлэг зөрчилүүд илэрлээ.

  • Хяналт шалгалтад хамрагдсан нийт байгууллагын 20.7 хувь буюу 6 байгууллагын 12 цацрагтай ажиллагч мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамрагдаагүй;
  • Хяналт шалгалтад хамрагдсан нийт байгууллагын 44.8 хувь буюу 13 байгууллагын 47 цацрагтай ажиллагч мэргэжлээс шалтгаалах эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй;
  • Хяналт шалгалтад хамрагдсан нийт байгууллагын 44.8 хувь буюу 13 байгууллагын 92 цацрагтай ажиллагчийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын сургалтад хамруулаагүй;
  • Хяналт шалгалтад хамрагдсан нийт байгууллагын 27.6 хувь буюу 8 байгууллагын 18 цацрагтай ажиллагчдад хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг олгодоггүй;  
  • Хяналт шалгалтад хамрагдсан нийт байгууллагын 58.6 хувь буюу 17 байгууллага нь байгууллагын даргын баталсан удирдамж, хөтөлбөрийн дагуу цацрагийн аюулгүй байдалд дотоод хяналт хийдэггүй;
  • Хяналт шалгалтад хамрагдсан нийт байгууллагын 58.6 хувь буюу 17 байгууллага нь цацрагийн хэмжилтийн багажгүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
605583
1 эможи

Зочин
2019-07-04 11:25
сайн байна.
keyboard_arrow_up