COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.Эрдэнэчулуун: ААН, байгууллагуудад ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах ухамсар алга байна

2019 оны 7 сарын 04

Arslan.mn

Өнөөдөр НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал болж байна. Тус зөвлөлийн хурлын эхэнд "Байгалийн ургамал ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт шалгалт" -ын дүнг танилцууллаа.

Тус газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн ургамал ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт шалгалтыг Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын байцаагчид 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн байна.
Төлөвлөгөөт шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгалийн ургамал ашиглагч Хөвсгөл-их тайга ХХК-ийн цай, жимс, хоол амтлагчийн үйлдвэр, Гарааны гурван хүч ХХК-ийн биологийн идэвхит бүтээгдэхүүний үйлдвэр, Одь тан ХХК, Манба дацан ХХК, Ариун монгол ХХК, Мон интра ХХК, УАУТХүрээлэнгийн уламжлалт эмийн үйлдвэрүүд хамрагдлаа.

Arslan.mn

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Манай ААН, байгууллагуудад ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах ухамсар алга. Заавал шахаж шаардуулж, торгуулж байж хэрэгжүүлдэгээ болих хэрэгтэй. Хариуцлага өндөртэй, хуулиа дагадаг зөндөө л ААН-үүд амжилттай яваад болоод байна. ААН-үүд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Хэрвээ биелүүлэхгүй бол хариуцлага тооц. 

Нөхөн сэргээлт хийгдээгүй газруудад арга хэмжээ ав. Арга хэмжээ авахад ирээгүй бол тусгай зөвшөөрлийг шууд цуцлах хэрэгтэй.

Өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа иргэн бүр усны төлбөрөө төлж байхад зарим аж ахуйн нэгжүүд яагаад усны төлбөрөө төлөхгүй байна вэ. Жишээ нь Ус суваг удирдлагын газрын хэрэглээний усны сүүлийн 3 жилийн байдлыг шалгаад хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол хэрэг нээж мэргэжлийн болон цагдаагийн байгууллагад шилжүүл. Та нар зөрчил илрүүлэх гэж, хариуцлага тооцох гэж очдог биз дээ. Зарим байцаагч нар дутуу ажилласан байна. Үүнийг гүйцээгээд шалга. " гэв.

Шалгалтад хамрагдсан байгалийн ургамал ашиглагчдыг 2.16 кодтой хяналтын хуудсаар шалгахад: 
  • Манба дацан ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, 
  • Гарааны гурван хүч ХХК, Ариун монгол ХХК, Хөвсгөл их тайга ХХК, Одь тан ХХК-ууд нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг холбогдох газарт хүргүүлээгүй, тухайн жилийн менежментийн төлөвлөгөөг эрх бүхий байгууллагаар батлуулж, хэрэгжүүлээгүй, 
  • Манба дацан ХХК, Гарааны гурван хүч ХХК, Мон-интра ХХК-ууд нь Ашиглаж байгаа ургамлын тархац нөөцийн судалгааг хийлгээгүй, 
  • Ариун монгол ХХК, Гарааны гурван хүч ХХК, Мон-интра ХХК-ууд нь Ургамал ашигласан газраа зохих журмын дагуу өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээх буюу нөхөн сэргэх нөхцлийг бүрдүүлж хүлээлгэж өгөөгүй зэрэг зөрчлүүд илэрлээ. 

Илэрсэн зөрчлүүдийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн дагуу Манба дацан ХХК-д 3000000 /гурван сая/ төгрөг, Гарааны гурван хүч ХХК, Ариун монгол ХХК, Хөвсгөл их тайга ХХК, Одь тан ХХК-уудад тус бүр 500000 /таван зуун мянга/ төгрөгийн захиргааны шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлж ажилласан байна.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605580
0 эможи

DR. PRADHAN
2019-07-04 10:57
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
keyboard_arrow_up