COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хараагүй иргэдийн зорчих нөхцлийг хаасан компаний газрын эрхийг ЦУЦЛУУЛНА

2019 оны 7 сарын 03

Arslan.mn

НМХГ-аас Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн урд талын нийтийн эзэмшлийн зам дээр баригдсан иргэн Б-ийн эзэмшлийн үйлчилгээний зориулалт бүхий барилгын үйл ажиллагаа, түүний эрхзүйн баримт бичгийн бүрдэлд хяналт шалгалт хийлээ. 
Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/417 тоот шийдвэрийг үндэслэн иргэн Б-д эзэмших эрхийн 130.0 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлд бүртгэж газар эзэмших гэрчилгээг 2019 оны 03 дугаар 15-ны өдөр олгосон байна. 
Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 129.96 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийн дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон байна.
Тус үйлчилгээний зориулалттай барилгыг явган хүний зам дээр барьсан нь хараагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саадгүй зорчих орчинг хязгаарлаж, тэдний аюулгүй зорчих эрхийг зөрчсөн байна. Иймд иргэн Б-д шаардлага өгч, хараагүй иргэдийн чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж, хөтчийн зам талбайг засаж тохижуулах ажлыг хийж гүйцэтгүүллээ. 
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад явган хүний зорчих зам дээр иргэн Б-д эзэмших эрхтэй 130.0м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон эрхийг цуцалж иргэдийн эрүүл, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж өгөх албан тоотоор хүргүүлээд байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605559
2 эможи

Зочин
2019-07-03 23:47
Өөр зөндөө газар явган хүний улаан зам дээр баригдсан байгууламжууд байна лээ шүү. Эрхийг нь цуцлах эсхүл засуулах арга хэмжээ авмаар байна.
keyboard_arrow_up