COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“НОЁН ДЭН” буудлын ариутгал халдваргүйжүүлэлт ХАНГАЛТГҮЙ байжээ

2019 оны 7 сарын 03

Arslan.mn

НМХГ-аас Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б-ийн “Ноён дэн” буудлын үйл ажиллагаанд 2019 оны 07-р сарын 01-ний өдөр төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтаар тус дэн буудлын барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, тусгай зөвшөөрлөө иргэн н.Т-д түрээслүүлсэн байна.

Мөн дотоод хяналт шалгалтын журамгүй, дотоод хяналтын ажилтангүй, буудлын зочин хүлээн авах өрөөнүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлдэггүй, физик хэмжилтээр стандартын шаардлага хангахгүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Иймд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605525
0 эможи

keyboard_arrow_up