COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НАЗХГ: Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын ажлын явц 65%-тай байна

2019 оны 7 сарын 02

Arslan.mn

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих” төслийг хэрэгжүүлж байгаа. Гүүрийн бүтээн байгуулалтын ажлын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл өглөө.

"Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон 4 эгнээ, 470 метрийн урттай, төмөр бетон гүүр баригдаж үндсэн гүүрийг Нарны замтай холбох нийт 1,077 метрийн урт гүүр ба налуу замууд, Их Монгол улсын гудамж, Олимпын гудамжны өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж байна. 

9 дүгээр сард үндсэн гүүр, B, C рампын хөдөлгөөнийг нээнэ. Нийт ажлын явц 65 хувьтай байна.

Томоохон бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” ажиллаж байгаа юм.

Хятад, Монголын 300 гаруй инженер техникийн ажилтан гүүрэн гарцыг барьж байна.

Их Монгол улсын гудамжаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпийн гудамж руу буух гүүрэн гарц баригдсанаар төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгүүдийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгоно" гэв.

Гүүрэн гарцыг барих нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар болох бөгөөд гүүрийг энэ оны 11 дүгээр сард барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605487
0 эможи

Зочин
2019-07-02 15:33
ашигтай!
keyboard_arrow_up