COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хотын Захирагч С.Амарсайхан “Х.О.Т концепц”-оо танилцууллаа

2019 оны 6 сарын 28

Arslan.mn

“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” өнөөдөр Blue Sky зочид буудлын хурлын танхимд эхэлсэн. Форумын үйл ажиллагаа яг одоо илтгэл хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Эхний илтгэлийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Х.О.Т концепц” сэдвээр хүргэлээ. Нийслэлийн Засаг дарга илтгэлдээ “Х.О.Т концепц” буюу хүн төвтэй, орчин төвтэй, төлөвлөлт төвтэй хот бодлогоо танилцуулсан юм.

Хүн төвтэй хот бодлогын хүрээнд ёс зүй, үнэт зүйлтэй, соёлжсон хотын иргэнийг хөгжүүлж, төлөвшүүлнэ. Ингэхдээ төрийн үйлчилгээг цахимжуулж, түргэн шуурхай, ил тод, авлига хээл хахуульгүй болгох, Төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүй сахилга бат, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, Иргэд оршин суугчдын оролцоонд тулгуурлан зөв хандлагатай, нийгмийн хариуцлагатай, хотын соёлтой иргэнийг төлөвшүүлэх, Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалтад хамруулж, зах зээлийн эрэлтэд нийцүүлэн ажил, орлоготой болгох, Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний стандартыг сайжруулах, Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, боловсролын чанарыг шинэ түвшинд гаргах гэсэн үндсэн чиглэлийн хүрээнд бодлого хэрэгжинэ.

Орчин төвтэй хот бодлогын хүрээнд иргэндээ ээлтэй эрүүл, эрсдэлгүй ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлнэ. Ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдэд идэвхтэй, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаар, хөрс орчны бохирдлыг бууруулна. Нийтийн тээвэр, зам дэд бүтцийг хөгжүүлж, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцжуулалт дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, хотын дэд төвүүд, дагуул хотуудыг бий болгоно.

Төлөвлөлт төвтэй хот бодлогын хүрээнд шинжлэх ухаан, эдийн засгийн тооцоо судалгаатай, ухаалаг технологийн шийдэлд тулгуурласан, олон улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжил бүхий нийслэл хот болно. Ингэхдээ ухаалаг технологийн шийдэлд тулгуурласан, төлөвлөлтийг хөгжлийн бодлоготой уялдуулсан, иргэд, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдыг дэмжсэн, төсвийн хөрөнгийг үр бүтээлтэй зарцуулах, дотоод гадаадын эрдэмтэн судлаач салбарын мэргэжилтнүүдийн оролцоо, тооцоо судалгаанд үндэслэн төлөвлөж хэрэгжүүлнэ гэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605367
1 эможи

ИРГЭН
2019-06-30 09:48
ЗАХИРГААНЫ БАРИЛГА ГЭЖ ХЭНД ЗОРИУЛЖ, ЮУ БАРИАД БАЙГААМ ? ТҮҮНИЙХЭЭ ОРОНД ЯДАЖ МЕТРОНЫХОО ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЭЭЧ ! ДЭЛХИЙН БУСАД ОРНУУД НИЙТИЙН ТЭЭВРИЙГ НЭГ НОМЕР, ТҮҮНИЙ ДОТОР МЕТРОГ ЭНЭ ТҮРҮҮНД БАРЬЖ АСУУДЛАА ШИЙДЭЖ БАЙНА. ТА НАР ЮУНДАА ДУГУЙ ЗОХИОН БҮТЭЭХ ГЭЭД БАЙДГИЙМ БЭ ? БАТ-ҮҮЛ САНААЧИЛСАН НЬ ХЭНД ХАМААТАЙ ЮМ БЭ ? ТА НАР САЙН САНААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЁСТОЙ Ш ДЭЭ ! ЗАХИРГААНЫ БАРИЛГА ГЭВЭЛ 20-30 ТЭРБУМААРАА УРСДАГ, ХУУЧИНДАА СУУГААД АЖЛАА ХИЙГЭЭЧ, ТА НАРЫГ ОФФИС ОРДНОО ШИНЭЧИЛ ГЭЖ АРД НИЙТ ГУЙХГҮЙ, ХАРИН ЭНЭ ТҮГЖРЭЛЭЭСЭЭ БОХИРДЛООСО САЛГА !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! ЯПОНЧУУД МЕТРО БАРИЛЦААД ӨГЬЕ ГЭСЭН Ш ДЭЭ ! САЙН ҮЙЛСЭД ХЭРЭГТЭЙ ЮМАНД МӨНГӨ ХААНААС Ч ОЛДОНО.
ИРГЭН
2019-06-30 09:36
Нэг № ийн асуудал : ТҮГЖРЭЛ, ИЙМ ОЛОН МАШИН ТҮГЖРЭХГҮЙ БАЙХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ Ш ДЭЭ ! ТУУШТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ! 3 ӨДРӨӨР ДУГААР ХЯЗГААРЛА, БУРУУ РУЛЬТЭЙ МАШИНУУДАА ААЖМААР ИМПОРТЛОХОО ЗОГСООХ ЗАМААР ШАХ ! МЕТРООГОО БАРЬЖ ЭХЭЛ. ТА НАРЫГ ИЙМ Л АЖИЛ ХИЙ ГЭЖ СОНГОСОН БИЗ ДЭЭ. БАЙЖ БАЙГАА БАЙДЛАА ХАРААЧ, ГАДНЫН ХҮНЭЭС ИЧЭЭЧ, ЮУН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ВЭ , ХЭН НААШААА ИЙМ БАЙДАЛТАЙ БАЙХАД ЗҮГЛЭХ ЮМ БЭ ?
keyboard_arrow_up