COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дахин 198 байршилд газар чөлөөлөх ажил хийгдэнэ

2019 оны 6 сарын 25

Arslan.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/322 дугаар захирамж батлагдан ажиллаж байна.

Уг захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд авто замын орц гарц, явган хүний зам талбай, нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр зөөврийн байгууламж байрлуулсан, зуслангийн бүсэд гудамж зам хаасан, эзэмшил ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж хашаа, барилга байгууламж барьсан зэрэг зөрчлийг 102 байршилд илрүүлснээс  өнөөдрийн байдлаар 92 байршилд газар чөлөөлөх ажлыг хийгээд байна.

Цаашид газрын зөрчил арилгах талаар ажлыг эрчимжүүлэх, төлөвлөгөө гарган батлуулах зорилгоор судалгаа хийж 198 байршлыг илрүүлээд байна. Эдгээр байршлуудад газрын зөрчил арилгах арга хэмжээ авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг бэлтгэн санал авч байна. Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар дээрх 198 байршлын газрыг чөлөөлөх ажил хийгдэх юм.

 

 

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605229
3 эможи

Зочин
2019-06-26 18:00
Баярлалаа.нэмж хэлэхэд БЗД ийн 7 хороо зүүн 4 замаас хойшоо төгсдөг замын дагуух баар буудлуудыг цөөлөх байруудын орц гарцыг чөлөөлж өгөөчээ
Зочин
2019-06-26 13:12
Талархаж байна Баярлаж байна ,ийм сайхан санаачлага бас байдаг л юм байна. Хошуу нэмэрлэе Тэр "ЗҮҮН -4 " замын баруун урд байдаг шатсан балгасыг нураагаад хүүхдийн тоглоомын талбай болгож тохижуулбал оршин суугчид мөн их магнай тэнийнэ дээ түүхийн барилга мэт мөн олон жилийг үдлээдээ энэ шатсан балгас том эзэнтэй юмаа ард нь МИЕЭ -ийн хамсаатан байгаадаа ойлгомжтой
Зочин
2019-06-26 13:12
Талархаж байна Баярлаж байна ,ийм сайхан санаачлага бас байдаг л юм байна. Хошуу нэмэрлэе Тэр "ЗҮҮН -4 " замын баруун урд байдаг шатсан балгасыг нураагаад хүүхдийн тоглоомын талбай болгож тохижуулбал оршин суугчид мөн их магнай тэнийнэ дээ түүхийн барилга мэт мөн олон жилийг үдлээдээ энэ шатсан балгас том эзэнтэй юмаа ард нь МИЕЭ -ийн хамсаатан байгаадаа ойлгомжтой
Зочин
2019-06-25 18:23
сайн байна.
keyboard_arrow_up