COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Яармагт шинээр баригдаж буй НТЗ-ны байрны талаар иргэдийн дунд санал асуулга явуулна

2019 оны 6 сарын 24

Arslan.mnЯармагт шинээр баригдаж буй нийслэлийн төр захиргааны байрыг хэрхэн ашиглах талаар иргэдийн дунд санал асуулга явуулахаар болжээ.

Хотын төвлөрлийг бууруулах зорилгоор Нийслэлийн төр захиргааны байрыг нүүлгэх шийдвэр гарч, Хотын дарга асан С.Батболдын 2018 онд Яармагт гурван блок цогцолбор барилгын ажлыг эхлүүлсэн байдаг.
Яармагт баригдаж байгаа нийслэлийн төр захиргааны байрны А блок ирэх намраас ашиглалтад орно. Тэгвэл энэ байранд Нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд нүүж орох уу, эсвэл өөр хэлбэр зориулалтаар ашиглах уу гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна.

Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар Хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлд төрийн албан хаагчдын байрнаас илүүтэй тулгамдсан, шийдлээ хүлээсэн олон асуудал байхад төрийн албан хаагчид шинэ байранд орох нь хир зохимжтой вэ. Энэ асуудлыг ард иргэдийн санал асуултад тулгуурлан шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн гэжээ.

Тус барилга нь А, В, С гэсэн нийт 3 блокоос бүрдэх нийт 68.000 м.кв талбай бүхий барилга бөгөөд нийтдээ 97 орчим тэрбум төгрөгний төсөвт өртөгтэй юм. Татвар төлөгчдийн мөнгөөр баригдаж буй тус барилгын зориулалт, ашиглалтыг нийслэлийн иргэдэд чиглэсэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай иргэд цөөнгүй байгаа юм.

Тиймээс нийслэлийн иргэдийн дунд тухайн байрыг Нийслэлийн төр захиргааны байгууллага нүүж орох хэлбэрээр ашиглах уу эсвэл өөр зориулалтаар ашиглах уу гэсэн санал асуулгыг явуулахаар болжээ.
Хэрвээ иргэдийн олонх нь нийслэлийн төр захиргааны байгууллага Яармагийн шинэ байранд нүүж орох нь буруу гэж үзвэл дараагийн удаад тухайн байрны зориулалтыг иргэдэд өгөөжтэй, үр дүнтэй байж болох ямар хэлбэрээр ашиглах талаар дахин санал авах шаардлагатай болно.

Ямартай эхний удаад нийслэлийн иргэд, оршин суугчид та бүхэн Яармагт баригдаж байгаа нийслэлийн төр захиргааны байрны талаарх доорх санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Санал асуулга www.xot.city цахим хаягаар болон нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан ёсны цахим хуудас болох Нийслэлийн мэдээ хуудсаар явагдах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605172
2 эможи

Ахмад СХД
2019-06-24 23:14
1-блокт нь ЭМЯ-ыг оруулаад ,үлдсэн - 2 блокт нь "ХСҮТ-ийг оруулахад юу нь буруутхав дэлхийд монголчууд минь хавдраар ноёлох боллоо шүү дээ та минь
ЗОЧИН
2019-06-24 17:56
ЭНЭ ТӨР ЗАСАГИЙН ТОЛГОЙД ГАРСАН ХҮМҮҮС ТАТВАР ТӨЛӨГЧИДИЙН МӨНГӨӨР ҮНЭХЭЭР ГАРАА САЙХАН УГААХ ЮМАА,ИЙМ БАЙХАД МОНГОЛ ХӨГЖИНӨ ГЭЖ САНАХЫН ГАРЗ
zochin
2019-06-24 15:40
uneheer unen bol zub l yum gehdee ard tumnii neriig bariad umnuhuu muutgan ashig honjoo harsan hulgaichid yu hiih geel tumnii ner bariad b.a aa ard tumnee gesen huramch uriagaa l abchmaar yum bid iim sanaltai gel shudarga yriul tumen idebhitei b.hsan daa
keyboard_arrow_up