COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Азийн Буддистуудын энх тайвны бага хурал Гандантэгчэнлин хийдэд эхэллээ

2019 оны 6 сарын 21

Arslan.mn

Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган өнөөдөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд эхэллээ. 

“Сэргээе, урагшилъя” уриатайгаар зохион байгуулагдаж буй уг чуулганд таван улсын 30 гаруй эрдэмтэн судлаач хоёр өдрийн турш илтгэл хэлэлцүүлэх юм.

Азийн Буддистуудын холбооны үндсэн төвүүдээс 130 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн аж. Чуулганы хүрээнд “XXI зууны Буддын өв соёл, үнэт зүйлс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байгаагаараа онцлог.

Монгол Улсын хувьд Азийн Буддистуудын энх тайвны бага хурлаар дамжуулан гадаад улс орнуудад өөрсдийн өв соёл, уламжлалаа таниулах өндөр ач холбогдолтой гэдгийг нээлтийн үеэр зохион байгуулагчдын зүгээс онцолж хэллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд МБШТ Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны төлөөлөл, хүрэлцэн ирсэн Азийн орнуудын хамба лам нар болон Гандантэгчинлэн хийдийн лам, хуваргууд, сүсэгтэн олон оролцов.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605082
0 эможи

Зочин
2019-06-21 13:08
туйлын зөв
keyboard_arrow_up