COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Долоон сая төгрөгийн шагналын сантай гэрэл зургийн уралдаан зарлагдлаа

2019 оны 6 сарын 19

Arslan.mn

Нийслэлийн хөрсний бохирдлыг гамшгийн түвшинд хүрсэн хэмээн үзэж, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран Шийдэлд хамтдаа Хөрс & амьдрал гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж байна. Оролцогчид бүтээлээ зургадугаар сарын 10-с наймдугаар сарын 10-ны хооронд "Хангарди орд"-ны 4 давхар 406 тоот өрөөнд ирүүлэх боломжтой.

Нэгдүгээр байр гурван сая төгрөг, хоёрдугаар байр хоёр сая төгрөг, гуравдугаар байр нэг сая төгрөг, тусгай байр дөрөв тус бүр 250000 төгрөг нийт 7 сая төгрөгийн шагналын сантай тус уралдаанд ирсэн нийт бүтээлээр үзэсгэлэн гаргаж, шилдэг бүтээлүүдээр фото зургийн ном гаргах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604978
0 эможи

keyboard_arrow_up