COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Хүнсний үйлдвэрүүд ажилтануудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулахыг анхааруулж байна

2019 оны 6 сарын 13

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын даргын зөвлөл өнөөдөр хуралдаж, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.

Шалгалтаар нийт 632 зөрчил илэрснээс 382 буюу 60.4 хувийг арилгажээ. Үүний 152 хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын зөрчил, 268 нь хүнсний чанар стандартын зөрчил, 212 нь эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын зөрчил байсан аж.

Илрүүлсэн зөрчил дутагдал, шалтгаан, зөрчигдсөн хууль дүрэм, журам стандартыг ангилж тавихад Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн "Хатан шигтгээ" ХХК, "Дэлгэр нуга" ХХК, Багануур дүүргийн иргэн Б.Шинэдулам, Д.Алтангэрэл нар нь зах зээлээс татан авсан бүтээгдэхүүнийг устгах буюу ашиглах тухай журамгүй, бүртгэлтгүй байсан.

Харин дотоодын хяналт шалгалтын мөрдөж ажиллаагүй буюу Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13-р зүйл заалтыг Баянзүрх дүүргийн "Поппи бэйкери" ХХК, Баянгол дүүргийн "Нарантист" ХХК, Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Шинэдулам, "Хаан чипс" ХХК, "Энэр хүнс" ХХК, Чингэлтэй дүүргийн "Эл Эс Кэй" ХХК-ийн "Nan бэйкэри" гурилан бүтээгдэхүүний цех, "Ариунсүлжээ" ХХК-ийн "Зөв амттай" хэрчсэн гурилын цехүүд зөрчсөн.

Хөдөлмөрийн нийгмийн хяналтын тухай хуулийг дээрх дүүргүүдийн 20 аж ахуйн нэгж байгууллагаас нийт 44 зөрчил илрүүлж 86.3 хувийг арилгажээ. НМХГ-ын шалгалтын явцад улсын байцаагчийн нийт 107 дүгнэлт гарч мэдэгдэл зөвлөмж хүргүүлж, 1.8 мянган төгрөгийн акт бичигджээ. Мөн зөрчил гаргасан 36 аж ахуйн нэгж байгуулага, 10 иргэнд нийт 41 сая төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авчээ.
Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэлийн барилга тоног төхөөрөмжийг засварлах, шинэчлэх, эдийн засгийн боломж тааруу бөгөөд технологич, эрүүл ахуйч зэрэг мэргэжлийн боловсон хүчин нь тогтмол суурьшилтай ажилладаггүй. Үйлдвэрийн ажилчид үйлдвэрийн болон эрүүл ахуйн зохистой дадал мөрддөггүй, хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт, мэдлэг муу учраас эрсдэл буурахгүй байна гэж үзжээ.

Түүнчлэн зарим аж ахуйн нэг байгууллага Хүнсний тухай хуульд зааснаар бүтээгдэхүүний лаборторийн сорилтын хуудастай боловч хуудсыг хуулбарласан, техникийн ерөнхий шаардлагад заасан аюулгүй үзүүлэлтүүдийг бүрэн шинжлүүлээгүй байсан аж.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр хөдөлмөрийн хяналт шалгалтанд хамрагдсан нийт ААНБ-ын 71.4 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой баримт бичиг буюу, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлсний доод тогтоол, удирдлагын тушаал шийдвэрийн хууль эрх зүйн үндэслэлтэй холбоотой зөрчилтэй ажиллаж байсан бол нийт илрүүлсэн зөрчлийн 23-42.8 хувь нь удирдлага зохион байгуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой зөрчил, 43.3 хувь нь машин механизм, даралтад сав шугам холбоо, химийн бодисын аюулгүй ажиллагаатай холбоотой зөрчлүүд эзэлж байв. 

Эдгээр ААНБ-ын 86.4 хувь нь бага эрсдэлтэй болсон хэдий ч шалгалтаар илэрсэн шалгалтаар илэрсэн нийт зөрчлийн 40.5 хувь буюу 32 ААНБ ахмад настны тухай хуулийн 14.6 14.7 заалт, зөрчлийн 19.7 хувь буюу 16 нэгж дотоод хяналтын журам баталж мөрдүүлээгүй, дотоод хяналтын шалгалтыг хэрэгжүүлээгүй байсан бол. 14.8 хувь буюу 12 нэгж байгууллага нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой анхан шатны бүртгэл хөтлөөгүй, нийгмийн даатгалын дэвтэрийн бичилт, баталгаажуулалт хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604740
0 эможи

keyboard_arrow_up