COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлд 17 хороо шинээр байгуулахад 6.1 тэрбум төгрөг зарцуулна

2019 оны 5 сарын 22

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай” асуудлыг хэлэлцжээ. Нийслэлийн 2019 оны төсөвт Засаг захиргааны анхан шатны нэгж 20 хороог хуваах, өөрчлөн зохион байгуулахаар 6.1 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд үүний дагуу хүн ам, өрх, газар нутгийн хэмжээг харгалзан нийслэлийн дүүргүүдээс 27 хороог хувааж, шинээр 27 хороог байгуулах, 9 дүүргийн хилийн цэсэд өөрчлөлт оруулахаар болжээ.

Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцээд Сонгинохайрхан дүүргийн 11 хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх дүүргийн нэг хороог хувааж, шинээр байгуулах хороог 17 байхаар тогтжээ.  Уг асуудлыг Засаг даргын зөвлөлийн гишүүдийн олонхи нь дэмжиж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд уламжлахаар болжээ. Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хувааж шинээр хороо байгуулснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, саадгүй хүргэж, ажил үйлчилгээний чанар, хүртээмжид ахиц дэвшил гарах боловч нийслэлд тулгамдаж буй олон асуудал байхад шинээр хороо байгуулахад 6.1 тэрбум төгрөг зарцуулах хэрэг байна уу гэж хэлэх ч хүн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603822
0 эможи

keyboard_arrow_up