COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийтийн тээврийн үйлчилгээний газруудад шалгалт хийж байна

2019 оны 5 сарын 15

Arslan.mn

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгаагийн 2019 оны тавдугаар сарын 14-ний өдөр баталсан хуваарийн дагуу тус газрын удирдах албан тушаалтнууд нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж  мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч  байна.

2019 оны тавдугаар сарын 15-ны өглөөний 05:00 цагаас 8:00 цагийн хооронд  Эрдэмтранс ХХК, Атибус ХХК, Автотерминал трейд ХХК,  Блюбус ХХК-иудын дулаан зогсоол, засварын байр, угаалгын цэг болон үйлчилгээнд ажиллах 221 тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, гэрэл дохио, чиглэлийн урд, хойд болон хажуугийн хаяг, гадна болон дотор цэвэрлэгээ хийсэн байдал, суудлын бүрээс, жолоочийн ажлын хувцас зэрэгт үзлэг шалгалт хийсэн бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, угаалга цэвэрлэгээг сайжруулан ажиллаж байна.

Энэхүү хяналт, шалгалт батлагдсан хуваарийн дагуу тогтмол хийгдэх бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж  ахуйн нэгж, байгууллагууд  хамрагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603551
0 эможи

keyboard_arrow_up