COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“МЭРГЭЖИЛ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТ“ болно

2019 оны 4 сарын 22

Image may contain: 2 people, people smiling, hat

Мэргэжлийн болон давтан сургалтаар ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, сургууль завсардсан хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхэд болон ажил олоход хүндрэлтэй иргэнд богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх /5 хоногын 36-с доошгүй цаг/ болно. 

Мэргэжлийн чиглэл:

1. Барилга болон техникийн үйлчилгээ
• Кран өргөгч цамхаг түүнтэй адилтгах машины оператор
• Өрөг угсрагч, Бетон арматур
• Гагнуурчин
• Сантехникч
• Барилгын мужаан
• Барилгын материал тоног төхөөрөмжийн оператор
• Шилчин, Дээвэрчин
• Металл хийц бэлтгэгч, нимгэн төмөрчин
• Цахилгаан төхөөрөмжийн засварчин
• Агааржуулалт, агаар сэлгэлтийн механикч
• Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн засварчин
• Хөдөө аж ахуйн машин механизм, тоног төхөөрөмжийн засварчин
• Барилгын материал үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн засварчин
2. Уул уурхай олборлолт
• Машин механизм,төхөөрөмжийн оператор, засварчин
• Зүтгүүрийн машинч
• Цооног өрөмдөгч
• Далд ба ил уурхайчин
• Баяжуулагч
• Зам засварын үйлчилгээний ажилтан
3. Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, ан агнуур
• Үр тариа, тэжээлийн ургамал тариалах
• Фермерийн аж ахуй
• Төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах
• Ойн аж ахуй,мод бэлтгэх
• Малчин
4. Боловсруулах үйлдвэр
• Хөнгөн үйлдвэрлэлийн сүлжигч,кительчин
• Гутал үйлдвэрлэл
• Гар урлал бэлэг дурсгал
• Модон эдлэл буюу гэр ахуйн мужаан
• Жижиг эдлэл үйлдвэрлэл
• Тогооч
• Талх, нарийн боов
• Сүү цагаан идээ боловсруулах
5. Бөөний болон жижиглэн худалдаа, ахуйн болон засвар үйлчилгээ
• Автомашины засвар
• Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар
• Дархан, мужаан, сийлбэр
• Телевизор, гар утасны засварчин
• Гутал засвар
• Жижиг эдлэлийн засварчин
• Үсчин, гоо засал
• Гэрийн үйлчлэгч, асрагч
• Цэрэлэгийн багшийн туслах
• Худалдагч касс,нярав
• Зөөгч бармен
Бүртгэх хугацаа: 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл
Холбоо барих утас: 70137030, 99178480 ажлын өдөр, ажлын цагаар
Хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилцах хаяг: bgd.hudulmur-halamj.gov.mn
Хаяг: Баянгол дүүрэг 8-р хороо Дилав хутагт Жамсранжавын гудамж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байр 103 тоот өрөө

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602527
0 эможи

keyboard_arrow_up