COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Явган хүний зам гаргах 45 байршилд газар чөлөөлнө

2019 оны 4 сарын 20

Arslan.mn

Өнөөдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун: 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилт хийх ажлыг эхлүүллээ.

Газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд авто замын орц гарц, явган хүний зам талбай, нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр зөөврийн байгууламж байрлуулсан, зуслангийн бүсэд гудамж замыг хаасан, эзэмшил, ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж хашаа, барилга байгууламж барьсан зэрэг зөрчлүүдийг илрүүлж, газар чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас урьдчилсан байдлаар явган хүний зам талбай хааж байрлуулсан, хөдөлгөөн хязгаарласан хаалт, шат, өргөтгөл зэрэг объектуудыг иргэдийн саналын үндсэн дээр судалж, эхний ээлжид 30 байршилд газар чөлөөлөх арга хэмжээг эхлүүлсний 25 байршилд нь газар чөлөөлөлт хийж, явган зорчигч чөлөөтэй зорчих боломжтой болголоо.

Энэхүү ажлыг үргэлжлүүлэн хоёрдугаар ээлжид явган хүний зам гаргах 45 байршилд газар чөлөөлөх ажил хийгдэхээр судалгааг гаргаад байна.

Газрын зөрчил арилгах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий “Ажлын хэсэг” байгуулагдсан бөгөөд мэргэжлийн байгууллагууд болон иргэдийн саналыг авч төвийн хэсэгт хорооллын дунд болон зуслан, гэр хорооллын газрууд дахь авто замын орц, гарц хаасан байршлууд, мөн эзэмшил, ашиглалтад байгаа газруудаа дур мэдэн нэмж, зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн судалгааг шинэчлэн гаргаж, газар чөлөөлөх ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

 

 

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602429
4 эможи

Ват
2019-04-22 09:41
Баянгол дуургийн модны 2 огсоод 74 сургууль шинэ гэмтлийн эмнэлэг. Тэр замаар явган хун явах зам байхгуй машин замаар хуухэд болон хумуус явахад естой хэцуу уунийг шийдэж огооч газар зохион байгуулалт алба болон дуургийн засаг дарга одонтуяа
keyboard_arrow_up