COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Улаанбаатар Смарт карт“ ХХК бүх автобусын ХЯНАЛТЫН КАМЕРЫГ бүрэн ажиллагаанд оруулна

2019 оны 4 сарын 15

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

“Улаанбаатар Смарт Карт” ХХК нь Нийтийн тээврийн үйлчилгээнд УМБЦТС-ийг нэвтрүүлэх төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч бүх тээврийн хэрэгсэлд тус бүр 4 ширхэг камер, бичлэг хадгалах 500GB-ийн багтаамж бүхий хард диск 1 ширхгийг суурилуулсан.

Гэвч нийтийн тээврийн хэрэгслийн стандарт бус байдал, авто замын нөхцөлөөс шалтгаалж хард диск доргиж бичлэг хийх боломжгүй болох мөн жолооч нар гар дээр бэлэн мөнгө авах,  бүхээгтээ тамхи татах, эцсийн болон дундын зогсоол дээр удаан зогсож цаг авах гэх зэрэг хориотой үйлдлүүдийг нуух зорилгоор санаатай болон санамсаргүй үйлдлээс шалтгаалан камерын үйл ажиллагаа тасалдуулж байна.

Улаанбаатар Смарт Карт ХХК нь эвдэрсэн камеруудын засвар үйлчилгээг бүрэн хариуцаж өнгөрсөн хугацаанд нийт 200 сая орчим төгрөгийг урсгал засварт зарцуулж тогтмол үйлчилгээг үзүүлэн шинээр төхөөрөмж суурилуулан хүлээлгэн өгсөн ч эвдрэхээр нь хариуцах эзэнгүй, гарсан хохирлыг барагдуулахгүй байгаа нь цаашид энэ төрлийн санаачилга гаргах боломжгүйд хүргэсэн.

Иймд манай компанийн зүгээс санаачлан 2018 оны 9 сард 5 автобусны иж бүрэн онлайн камерыг оруулж ирэн Нийслэлийн Тээврийн Газраас гаргасан удирдамжийн дагуу 20 чиглэлд туршилтаар 1 сарын хугацаанд ажиллуулсан бөгөөд жолооч нарын зөрчлийг шуурхай илрүүлж шаардалга тавих, бэлэн мөнгөний зорчилтыг бууруулах камерыг санаатай эвдэлж таслан зогсоохоос урьдчилан сэргийлэх цаашлаад автобусанд үйлдэгдэг хулгайн гэмт хэргээс сэргийлэх, илрүүлэх чиглэлд шууд хяналтын камерын ашиглалтын талаар 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Нийслэлийн Цагдаагийн газрын мөрдөн шалгах газар, Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК хамтран нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудтай уулзалт, зөвлөгөөнд оролцсон.

Энэхүү зөвлөгөөнд манай компанийн зүгээс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор хяналтын камеруудын 100% ажиллагаатай болгох ажлыг хариуцан гүйцэтгэх бөгөөд уг ажлын хүрээнд “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн зүгээс төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаас  2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-тай “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан тус газрын бүх тээврийн хэрэгслүүдийг онлайн камертай болгох ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа болно.

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам ажиллаж байгаа жолооч, шалгагч нарын үйл ажиллагааг хянах, бэлэн мөнгөний зорчилтыг байхгүй болгох, автобусанд үйлдэгддэг хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд хяналтын камер нь өндөр ач холбогдолтой байгаа тул “Камерын ашиглалтын журам”-ыг батлуулан, мөрдүүлэхээр журмын төслийг хүргүүлээд байгаа бөгөөд цаашид камерыг бүрэн онлайнжуулах чиглэлд хамтарч ажиллахаар төлөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602271
3 эможи

Зочин
2019-04-17 11:51
Тун чухал ажил шүү. Амжилт хүсье. Тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа алдагдуулсан жолооч нарт хариуцлага тооцдог хатуу журамтай болмоор. Бэлэн мөнгө авсан жолоочийг арга хэмжээ авдаг байх ёстой.
Зочин
2019-04-15 14:36
Наад ажлаа хурдан хийхгүй бол танайд мөнгө орж байгаа шинж алга. Жолооч нар л давхар орлоготой бурзайж байна.
Badamxand Alima
2019-04-15 14:29
Zow zvitei sanal bna Amjilt
keyboard_arrow_up