COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баатархүү: Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар нурангид дарагдсан дөрвөн иргэнийг гаргаагүй байна

2019 оны 3 сарын 01

ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. "Эко Алтан Заамар" компанийн уурхайд гарсан ослын газрын нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өгсөн юм.

Arslan.mn

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:

Цагдаагийн байгууллагад ослын дуудлага 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 17:50 цагт ирсэн.

Цагдаагийн байгууллага Онцгой байдлын алба хаагчидтай хамтран аврах ажиллагаанд оролцож байгаа. Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар нурангид дарагдсан дөрвөн ажилтныг гаргаагүй байгаа гэх мэдээллийг ирүүлсэн.

Нурангид дарагдсан "Эко Алтан Заамар" компанийн дөрвөн ажилтан 1988-1960 онд төрсөн. Одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600720
0 эможи

keyboard_arrow_up