COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг нээлттэй компани болгож, дарханчуудад өгөөж хүртээхийг шаардав

2019 оны 3 сарын 01

Байгалийн баялгийн өгөөжийг хүртэж чадахгүй, орлогоос нь орон нутагт хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа талаар Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөл болсон таван төрийн бус байгууллага өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

 Дархан-Уул аймгийн “Бизнес эрхлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Г.Гантулга:

Arslan.mn

Одоогийн  “Кью Эс Си” компани төмөрлөгийн үйлдвэрийг аваад таван жил ажиллалаа. Жилд 2 сая тонн буюу 90 гаруй сая ам.долларын хүдэр урд хөрш рүү гаргаж байна. Таван жилд дунджаар 450 сая ам.долларын орлого олсон хэдий ч металлургийн цогцолбор барих ажил яагаад явагдахгүй байна вэ? Үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт огт хийгдэхгүй байна. Ямар ч хараа хяналтгүй ажиллаж байна. Тиймээс нээлттэй компани болгохыг бид шаардаж байна.

Arslan.mnArslan.mn

“Кью Эс Си” компанид захидал хүргүүлсэн бөгөөд дөрвөн шаардлагыг тавьсан талаар “Дархандаа сайхан амьдарцгаая” ТББ-ын тэргүүн Б.Мягмардаш мэдэгдэв. Үүнд:

  1. “Кью Эс Си” компани металлургийн цогцолбор барих ажилаа хэрхэн гүйцэтгэж байгаагаа танилцуулах
  2. Үйлдвэр байгуулна гэсэн баталгаа гаргаж өгөх
  3. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийг олон нийтэд нээлттэй компани болгох
  4. Үйлдвэрийг хувьцааг Дарханы 100,000 иргэнд эзэмшүүлэх гэв.

Arslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600719
0 эможи

keyboard_arrow_up