COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 88 хувь нь уураа тэвчээгүйгээс үүдэлтэй

2019 оны 3 сарын 01

Өнөөдөр ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанаас хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг жил ирэх тусам нэмэгдэж байгаатай холбогдуулан ЦЕГ-аас олон нийттэй хамтран уг гэмт хэргийг бууруулах боломжтой гэдгийг хэлж байлаа. 

Arslan.mn

ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны дарга А.Амгалан: Гуравдугаар сард энэ төрлийн гэмт хэргийн гаралт хамгийн өндөр байдаг

Arslan.mn

Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх гурван алба байдаг. Хэрэг бүртгэх албанаас Хүний халдашгүй байдлын эсрэг урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг гаралтыг бууруулах ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж байна.

2017 оны долоон сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийн хэрэгжиж эхлэхээс өмнө Хэрэг бүртгэх алба хөнгөн ангиллын хэрэгт бүртгэлийн ажиллагаа явуулдаг байсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш ЦЕГ-ын тушаалаар бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт оруулж, 2018 оноос хойш Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж эхлэхээр болсон.

Бид 2018 оны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт судалгаа хийсэн. Сүүлийн таван жилийн хугацаанд нийт гэмт хэргийн 25-30 хувийг энэ төрлийн гэмт хэрэг эзэлж байсан. Мөн гуравдугаар сард энэ төрлийн гэмт хэргийн гаралт хамгийн өндөр байдаг. Энэ нь гуравдугаар сард олон баяр, тэмдэглэлт өдөр болдогтой холбоотой.

Жил тусам энэ төрлийн гэмт хэрэг өсөж байна. Нийслэлд 61%, орон нутагт 31% үйлдэгдэж байна. Гэмт хэргийн гаралт нөхцөл байдлыг нарийвчлан авч үзвэл 40% гэр орон, ахуйн хүрээнд 27-30 хувь нь гудамж талбай, олон нийтийн үйлчилгээний газар шөнийн цэнгээний газар ихэвчлэн үйлдэгдэж байна. Гэмт хэрэг гарч буй цагаар нь ангилбал оройн 22:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хугацаанд хамгийн их буюу 39 хувь нь үйлдэгдсэн байна.

Энэ Хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хөнгөн хэрэг хэмээн анхаарал хандуулдаггүй. 

Анхаарахгүй байгаа учраас хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг их өсч байна. Энэ төрлийн гэмт хэргийн 88,6% нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан байгаа. Шалтгаан нь хоромхон зуурын уур бухимдлаа барьж дийлэхгүй, архидан согтуурсан үедээ үйлдэж байна. Энэ гэмт хэрэг нь богино хугацаанд хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулдаг.

Үл ялих шалтгаанаас болж гэмт хэрэгт холбогдож байгаа учраас мэргэжлийн байгууллагын зүгээс анхааруулж, хор уршгыг нь танин мэдүүлж байвал буурах бүрэн боломжтой. Залуус бусадтай үл ярих шалтгаанаас үүдэн маргалдаж, улмаар зодолдсоноор эрүүгийн хариуцлага хүлээж, сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүүгийн хувьд хохирч үлдэж байгаа юм.

Arslan.mn

Энэ төрлийн гэмт хэргийн 50 орчим хувь согтуугаар үйлдэгдэж байгаа учраас цагдаагийн байгууллагын зүгээс шөнийн цэнгээний газруудын ажиллах цаг, архи согтууруулах ундаа худалдаалах газруудын зөвшөөрлийг эргэж хараач ээ хэмээн холбогдох байгууллагуудад хандаж байгаа ажээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг: "Нэг хором уураа тэвчье" аяныг зохион байгуулахаар боллоо

Arslan.mn

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэдэг бол энгийнээр хэлэхэд зодолдох, танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн хэлбэрээр үйлдэгдэг.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх асуудал дээр бол гудамжид зодолдохоор гэмт хэрэг болоод гэртээ ороод зодолдохоор гэмт хэрэг болдоггүй асуудал юм. Гэр бүлийн гишүүнийхээ хэн нэгэнд гар хүрч байгаа бол ноцтой гэмт хэрэг. Гэр бүлийн хүчирхийл чиглэлээр өнгөрсөн жил нилээдгүй олон ажлыг зохион байгуулсан. Тус ажлын хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг харьцангуй буурч байгаа. Харин энэ зодолдох, танхайрах гэмт хэргийн тоо буурахгүй байна.

Бусдын эрүүл мэндийн эсрэг халдашгүй байдлын гэмт хэрэгт ямар хүмүүс холбогдож байна гэхээр залуу, дунд эргэм насны хүмүүс холбогддог. Бусад гэмт хэргээсээ онцлох шинж нь гэвэл өөрийн болон хүний биед гэмтэл учирдаг. Хор уршиг ихтэй.

Хүүхэд залуучууд ихээр холбогдож ял шийтгэл ихээр авдаг. Тус гэмт хэргийн 88 хувийг хөнгөн гэмт хэрэг байна. Ямар нэгэн өш хонзон санахгүйгээр зодолдох, бухимдаж, архидан согтуурснаас хүний биед хөнгөн болон хүнд гэмтэл учруулж байгаа. Түрүү жил “Хуулийн хэрэгжилт” арга хэмжээ зохион байгуулсан бол энэ жил “Нэг хором уураа тэвчье” гэсэн арга хэмжээг Төрийн бус байгууллагууд, боксын холбоо, сагсан бөмбөгийн холбоо, БСШУСЯ, их дээд сургуулиуд хамтран ЦЕГ-аас зохион байгуулна. Нийгэмд байгаа уур бухимдал, стрессээ барьж сурах хүнтэй эвтэй, харилцаа хандлагаа өөрчлөх энэ гэмт хэргийн хор уршгийг таниулна. Хүний эрүүл мэнд, эрхэнд халдсанаар ямар хуулийн хариуцлага хүлээх талаар хууль эрх зүйн мэдээллийг олон нийтийн хэрэгслээр ухуулах ажлын 3 сард нилээдгүй ажил хийнэ. “Нэг хором" ууруу тэвчье аян нь орон даяар зохион байгуулагдана. Гэмт хэргийн 64 орчим хувь нь нийслэлд үйлдэгддэг байна. Бид 3дугаар сарын 5-нд Их дээд сургуулийн эрэгтэй 3000 орчим оюутнуудад харилцаа хандлага, эрүүл мэндийн талаар лекц уншиж сургалт, зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөж байна. 
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өш хонзон санасан биш тухайн үед л уураа барьж дийлээгүйгээс болж үйлдэгддэг. 
Тус аяныг 3 сард нилээдгүй олон ажил хийхээр төлөвлөсөн. 3 сард 8,18нд маш олон баяр тохиож байна. Залуучууд баярлах нэрээр шөнийн цэнгээний газар орж архидан согтуурч зодолдож, танхайрна тэр хэмжээгээр хүмүүс эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирно. 

Залуучуудаа ганц хоромын уур бухамдлаа "Уучлаарай" гэдэг үгээр солье гэж уриалмаар байна.

Ухаалаг залуусын ухаантай үйлдэл бол амьдралыг аварна.
 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600717
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up