COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдрөөс гялгар уут хэрэглэсэн иргэнийг 300 мянга, ААН-ийг сая төгрөгөөр торгоно

2019 оны 3 сарын 01

Өргөн хэрэглээний нийлэг уутыг өнөөдрөөс худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон билээ. Тодруулбал, Засгийн газраас 2019 оны гуравдугаар сарын 1-нээс өргөн хэрэглээний нийлэг уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэрийг өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан байдаг.

Бүх төрлийн гялгар уутыг худалдаалах, хэрэглэхийг хориглож, хэрэглээг нь хязгаарлах шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон бусад холбогдох байгууллагууд хяналт тавих юм. Тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс зөрчил гаргасан аж ахуй нэгж, иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 6.1.4 дүгээр заалтад  “Хууль дүрэм стандартад заасан шаардлагад нийцээгүй сав баглаа боодлыг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдаа үйлчилгээнд хэрэглэсэн бол хувь хүнийг 300 нэгж буюу 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг 3000 мянган нэгж буюу гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна” хэмээн заажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
4
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
2
angry an post
8
600700
20 эможи

Arai bishee
2019-03-01 14:30
Tsaanaasaa zaragdaad hereglej bgaa hvmvvsiig yahuu tenegttsiin
delguur
2019-03-01 13:44
hunsnii nogoogoo grammaar avdag uls yah ve.orond ni ashiglah orlih zuil garsan yum uu.
Зочин
2019-03-01 11:42
mah avaad karmandaa hiihees
Зочин
2019-03-01 11:13
Teneguud erh medeld ochihoor iim durak huuli gargaj ba delhiigees yamarch iim huuli gargasan durak iig zailuu
иргэн
2019-03-01 10:40
үйлчилгээнд хэрэглэсэн гэж байгаа шдээ. Уут бариад явж байгаа иргэнд хамаагүй
Baagii
2019-03-01 10:34
Aptek d baigaa belgevchee yaax be darga naraa
keyboard_arrow_up