COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр М.Амарболд, Д.Жавхлан нарын давж заалдах шатны шүүх хурал болно

2019 оны 2 сарын 21

Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 22- 23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгасан.

Холбоотой Зураг

Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, бүх насаар нь хорих ял шийтгэсэн билээ.

Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Амарболд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Жавхлан, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нар тус тус давж заалдах гомдол гаргасан бөгөөд Давж заалдах шатны шүүх хурал /2019.02.14/ Нийслэлийн шүүхэд болсон ч хохирогчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй тул шүүх хурлыг энэ сарын 21-ны өдрийг хүртэл хойшлуулсан юм. 

Өнөөдөр  Нийслэлийн шүүхэд давж заалдах шатны шүүх хурал болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600419
0 эможи

keyboard_arrow_up