COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Peace Villagе” хотхоны оршин суугчид Л.Гүндалайг шалгуулна гэв

2019 оны 2 сарын 20

Зайсан дахь “Peace Villagе” хотхоны оршин суугчдын эрх зөрчигдөж буй асуудлаар өнөөдөр оршин суугчид нь болон барилга барьсан компанийн төлөөлөл хамтран мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Оршин суугчидийн ярьснаар:

“Л.Гүндалай гэгч өөрийн хамаарал бүхий этгээд болох О.Одсүрэнгийн нэр дээр 2010 онд Богдхан уулын аманд 5 га газар авсан байдаг. Уг талбайг аялал жуулчлалын зориулалтаар авсан боловч орон сууцны барилга барих боломжтой мэтээр ойлгуулж аж ахуй нэгжүүдийг төөрөгдүүлж тухайн төсөлд 10 гаруй ААН-үүдийг татан оруулсан. Үүний дараа анхны гэрээнээсээ ухарч,  гэрээний шаардлагыг өндөрсгөн, байр бүрээс нэг давхрыг нь авна гэсэн бол байр бүрээс нэг, хоёр, гурван давхрыг авахаар улайрсан. Жишээ татвал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамжинд “Peace Villagе” хотхоныг аж ахуй нэгжүүд барьж байгуулсан. Гэтэл энэ байрны 1-3 давхрыг бүхэлд нь эзэмшдэг юм билээ. Уг хотхоны хажуу талд баригдсан барилгаас 10 тэрбум орчим төгрөгийн байрыг авахаар гэрээлсэн байдаг. Ингээд нийтдээ 16.9 тэрбум орчим хөрөнгийн эд хөрөнгийг одоогийн байдлаар авсан байгаа. Цаашид ч нэмж байр авахаар улайрч байна.

Arslan.mn

Иймээс Л.Гүндалайд Дархан цаазат газарт ямар үндэслэлээр 5 га газар олгосон, зориулалтын дагуу ашигласан эсэх, Л.Гүндалай жирийн иргэд аж ахуй нэгжийг хэрхэн дарамталж хөрөнгийг нь булааж авдаг болохыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар болон бусад хуулийн байгууллагад хандаж байна” гэсэн юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: Гэрэл зургийг: MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600409
0 эможи

Зочин
2019-02-21 02:31
нэг тэрэгний 2 дугуй шүү дээ_ Одсүрэн чинь хулхи худалч хүн дээ. хичнээн хүн хулхидуулж ирсэнийг тоолбол 1000 давах байх шүү. би бас л 10 гаруй жилийн өмнө 500к төгрөгөө хулхидуулж байсан одооны ханшаар лав 5сая болно дог

2019-02-20 22:17
Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэдэг шиг энэ муу хөдөөний хөөсөн мантуу Гүндалай Хөвсгөлөөс ирээд хотынхныг хөөж дарамтлах ямар эрхтэй юм. Зүгээр л буудаад унагачихаач.
keyboard_arrow_up