COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

П.БАЯРХҮҮ: Чингэлтэй дүүргийн 7-р хороонд хэрэгжиж буй анхны “Дэд бүтцийн төв”-ийг ирэх 5-р сард бүрэн хүлээлгэж өгнө

2019 оны 2 сарын 20

Arslan.mnУлаанбаатар хотын хүн амын суурьшил, нягтаршил сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, тэр хэрээр суурьшлын бүсүүд хүрээгээ тэлж,  төвлөрөл бий болсон. Иймд иргэд өөрсдийн эзэмшил газартаа инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан, тав тухтай, тохилог  амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Дэд бүтцийн төв” төслийг НЗДТГ-аас хэрэгжүүлж байна.

Тэгвэл өнөөдөр БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Барилга хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг болон бусад албаныхан тус төслийн үйл явцтай танилцлаа.

“Дэд бүтцийн төв” төслийн хамгийн эхний загвар төслийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд 285 айлын өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох бөгөөд эхний ээлжийн 33 айлыг дулаанд холбоод байгаа аж.

Барилга, Хот байгуулалтын Дэд сайд Б.Мөнхбаатар:

Arslan.mn

Гэр хорооллын бүх айл, өрх ойрын хугацаанд орон сууцчих боломжгүй. Тиймээс эхний ээлжинд 200, 300 айлын дунд нэгдсэн нэг дэд бүтэцээр хангаж байна. Гэр хорооллын айл, өрхүүд цахилгаан, цэвэр ус, хамгийн гол нь цэвэрлэх байгууламж, халуун устай болж, өөрийн эзэмшил хашаандаа тав тухтай амьдрах боломж энэ төслийг хэрэгжүүлснээр бүрдэж байна. Улаанбаатар хотын түүхэнд анх удаагаа ийм шийдлээр айл, өрхийнхөө тав тухыг хангаж байна. БХБЯ-аас төв цэвэрлэх байгууламжийг шинэчилж, дахин шинээр барих гэж байна. Орон сууцны айлуудын л цэвэр бохирыг авч байгаагаас гэр хорооллын айлуудын бохирыг цэвэрлэх боломж байгаагүй. Энэ "Дэд бүтцийн төв" төслийн хүрээнд гэр хороололд анх удаа  цэвэрлэх байгууламж барьж байна. БХБЯ-аас Сүхбаатар дүүргийн 18-р хороо, Сэлбэд "Дэд бүтцийн төв" ашиглалтанд орвол 300-400 айлуудын дэд бүтцийн асуудал шийдэгдэнэ. Ингэснээрээ агаар, хөрсний бохирдолгүй болох юм. Шийдлээ дагаад газрын үнэ цэнэ нэмэгдэнэ. Нөгөө талаасаа Дэд бүтцийн төвд ажлын байр бий болно. Гол нь энд байгаа 285 айл нэгдэж, суурин соёл, бидний өмч гэдэг утгаар ажиллана гэдэг бол хамгийн чухал. Магадгүй энэ дэд бүтцийг дагаад энэ 285 айлуудын дунд шугам сүлжээний контор, СӨХ байгуулагдана. Олон жил яригдсан энэ ажлыг нийслэлийн удирдлагууд, компанууд маань амжилттай хэрэгжүүлсэнд баяр хүргэмээр байна.

П.Баярхүү: Чингэлтэй дүүргийн 7-р хороонд хэрэгжиж буй анхны “Дэд бүтцийн төв”-ийг ирэх 5-р сард бүрэн хүлээлгэж өгнө

Arslan.mn

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол өнөөдөр тулгамдаж буй асуудал болоод байна. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр БХБЯ, НЗДТГ хамтран инженерийн “Дэд бүтцийн төв”-ийг гэр хорооллын дундын бүс болох төвийн шугам очих боломжгүй айл, өрхүүдэд холбох ажлыг 2018 оноос эхлүүлсэн. Үүнд Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны айл өрхүүд төсөлд хамрагдах юм.

Эхний ээлжинд төсөлд сонгогдсон Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт халуун, хүйтэн ус, дулаан, бохирын асуудлыг цогцоор нь шийдэх “Дэд бүтцийн төв”-ийн барилгын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай явж байна. Эхний ээлжинд айлуудаа дулаанд холбосон. Харин ирэх дөрөвдүгээр сарын 15-аас бохир, усаа өгөхөөр төлөвлөөд ажиллаж байна. Бид энэ хэсгийг “жишиг” хотхон болгох зорилготой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл авто зам, явган хүний, дугуйн зам, гэрэлтүүлэг, камержуулалт гээд тохижилтын ажлуудыг нь давхар шийдэж, хийж өгөх юм. Ирэх тавдугаар сард бид тохижилтын ажлыг бүрэн хийж, хүлээлгэж өгнө.

“Дэд бүтцийн төв”-ийн хувьд өөрийн гэсэн цэвэрлэх байгууламжтай. Цэвэрлэх байгууламжийн хувьд хоногт 520 куб метр боловсруулж, 1000 хүртэлх айлын бохирыг цэвэршүүлэх хүчин чадалтай. Өнөөдөр нийтдээ төсөлд хамрагдсан 285 айлыг халуун ус, дулаан, бохирт холбох ажлуудыг бүрэн хийгээд дууссан. Төсөлд хамрагдсан бүх айл, өрх рүү шугам оруулах зардлыг НЗДТГ-аас шийдсэн. Харин айл, өрхүүдийн хувьд өөрсдөө ванн, душ, 00 суултуур, паар зэргээ шийдэх ёстой. Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа саарал усаар бид жижиг хэмжээний цөөрөм хийх бодол байна. Өөрөөр хэлбэл цэвэрлэх байгууламжаас 99,9 хувийн цэвэршүүлсэн саарал ус гарах юм. Эдгээр ажлуудыг амжилттай гүйцэтгэхэд манай нийслэлийн Гэр хорооллын Дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, БХБЯ-ны Барилга хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нар ихээхэн дэмжлэг үзүүлж ажлын гүйцэтгэлийг хурдасгаж, иргэдийг зохион байгуулж, нэгтгэх тал дээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон дүүргийн тамгын газар, хороон засаг дарга нар их сайн зохион байгуулж, ажиллалаа. 7- хорооны энэ хэсэгт орц, гарцын асуудал их байсан. Яаралтай үед галын машин, түргэний машин орох боломж бага байсныг Чингэлтэй дүүрэгтэйгээ нийлж газрыг дахин зохион байгуулж, орц гарцыг гаргаж өгсөн. Нийслэлийн хувьд 2019 оны төсөвт 20 тэрбум төгрөгийг суулгаж, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт  хоёр “Дэд бүтцийн төв”-ийг барихаар төлөвлөсөн байгаа.

Arslan.mn

Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг: 

“Улаанбаатарт хамгийн тулгамдсан асуудал нь агаар,  болон хөрсний бохирдол. Үүнийг хамгийн зөв шийдэх арга бол энэ төсөл. Янданг байхгүй болгож, авто зам тавьж, ногоон байгууламж барьж л бохирдлыг шийднэ. 285 гаруй айлын 15 га газар дээр агаар, хөрсний бохирдол арилна. Мөн нийгмийн дэд бүтцийг байгуулах хэрэгтэй. Бидний барьсан “Үйлчилгээний төв”-д олон ажиллах хүчин хэрэг болно. Тэдгээрийг тухайн хорооноос авч ажиллуулахад анхаарна. 2020 гэхэд эхний 50 байршил дээр дэд бүтэц байгуулах юм.

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж буй “Дэд бүтцийн төв” төсөлд хамрагдсан 285 айл өрхөөс 28 айл өрх шинээр амины орон сууц барьж, 104 айлын байшин сууцыг дулаалгын аянд хамруулсан байна.

Arslan.mn


Arslan.mn

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ: 

ФОТО

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600383
1 эможи

Zochin
2019-02-21 14:51
Shal hudlaa too barimt helehee bolichoh hiigded dulaand holboson ailuu bhgu amiraltai yum yritsgana shuu nuhduu
Zochin
2019-02-20 13:14
Chingeltei dvvregiin 10 r horoond ded bvtetsig heregjvvlmeer bna.yaj hend handah we.
почин
2019-02-20 12:38
Маш сан байна
П.Баярхүү
Баярхүү

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up