COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хувиараа таксинд явж буй иргэдийг торгохгүй

2019 оны 2 сарын 20

Arslan.mn

Хувиараа таксинд явж буй иргэнийг 100,000 төгрөгөөр торгох ажлыг Нийслэлийн тээврийн газраас хийж эхэлснийг Засгийн газраас буюу Зам тээврийн, хөгжлийн яамнаас зогсоосон болно. Иргэдийн халаас руу гар дүрсэн байдлаар торгууль давамгай хэрэгжүүлэх нь буруу гэж Засгийн газрын тэргүүн үзэж чиглэл өгсөн тул хувиараа таксинд явж буй иргэдийг торгохгүй юм байна.

Ингэхдээ Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт "Тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн заалтын дагуу нэг аж ахуйн нэгж, байгууллагад нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн, 6 иргэнд нэг зуун нэгжтэй тэнцэх буюу 100,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авах аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600382
1 эможи

Зочин
2019-02-21 02:42
засгийн толгойгүй тахианууд БОД БОД БОД. юу гийгүүлсэн гэж ардуудаа хавчнав?
Санжаа
2019-02-20 11:31
Засгийн газар энэрэнгүй чиглэл өгчдээ.Хувиараа таксий үйлчилгээ эрэхлэгчид зохион байгуулалтанд орж сахилаг хариуцлагаа чангатгаж соёлтой үйлчилдэг болцгоомоор юм
keyboard_arrow_up