COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Явган хүний зам арга хэмжээг үргэлжлүүлнэ

2019 оны 2 сарын 14

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын 2018 оны наймдугаар сарын 31-ний өдрийн “Явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/809 дүгээр захирамж гарч байв. Энэ хүрээнд явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах зохион байгуулалтын арга хэмжээ Нийслэлийн Газрын албанаас зохион байгуулан ажилласан.

Уг захирамжийн дагуу иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлөх арга хэмжээ авсан билээ. Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээний талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.

Явган хүний зам хааж баригдсан хашаа, хайс, өргөтгөл, шат зэрэг 62 объектыг чөлөөлөх талаар иргэдээс санал ирүүлснийг холбогдох эх үүсвэрээс авч нэгтгээд байгаа бөгөөд эдгээр байршлуудыг судалж, зөрчил арилгах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБА              ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600245
0 эможи

keyboard_arrow_up