COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Эрдэнэбат: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагийн нэг доллар болгож нэмэгдүүлнэ

2019 оны 2 сарын 13

Arslan.mn

МҮЭХ-ний 3 дугаар зөвлөлийн хурал болж байна. Монголын Үйлдвэрчний эвлэлээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарсан. 2018 онд ямар ажлууд хийсэн 2019 онд ямар ажлууд дээр анхаарах талаар хэлэлцэж байна. 

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

МҮЭХ 2018 онд нилээд олон асуудлыг хүчтэй тавьж, шаардлага санал хүргүүлж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлж ажилласан. Тэтгэврийн насыг эрэгтэй 65, эмэгтэйг 60 болгох 5 насаар нэмэх  асуудлыг бид эсэргүүцсэний үр дүнд Засгийн газар  цуцалсан.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 цагийн 1 доллар орчим 2019 онд 320 мянган төгрөг, 2020 онд 420 мянга болгохоор шийдвэрлэсэн. Мөн төрийн албан хаагчийн цалинг сүүлийн 4 жилд нэмэгдээгүй. Олон Засгийн газар дамжсан асуудлыг бид санал шаардлага тавьж, 15-30 гаруй хувиар нэмэх шийдвэр гаргуулж чадсан. Үүнээс гадна Тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн. 2019 ондоо МҮЭХ хийх ажил их байна. Татвар хөнгөлөлтийн асуудал, тухайлбал НӨАТ  буцаан олголтыг нэмэгдүүлэх, ХАОАТ-ыг хөнгөлөлтүүдийг нэмэгдүүлэх, орон сууцны буцаалтыг нэмэгдүүлэх, аж ахуй нэгжийн болон татваруудын талаар бид тодорхой саналуудыг хүргүүлэн ажиллаж байна. 
 

Эх сурвалж: Гэрэл зургийн:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600178
3 эможи

Оюун
2019-02-13 21:13
Цалин нэмнэ гэдэгт хошгирох хүний тоо цөөн шүү. Наад тэнэг PR-аа болиод улсаа яаж хөгжүүлэх тухай бодож сураач. Яасан ч жижигхэн тархитай хүмүүс байдаг юмбэ дээ.
Зочин
2019-02-13 14:43
Нэг л их цалин нэмэх, хөдөлмөрий хөлсийг нэмэх том том юм ярих яах вэ Эхлээд хувийн ба төрийн компаниудаа чадавхижуулж, бүтээл, бүтээгдэхүүнээ өсгөх, хуримтлал , ашиг бий болгохгүй бол тооны хариуг биччээд араас нь бодож байгаа юм шиг балайрах юм
keyboard_arrow_up