COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хулгайлсан эд зүйлсээ “Ломбард”-нд тавьдаг нь тогтоогджээ

2019 оны 2 сарын 13

Холбоотой Зураг

НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэл хотын нутаг дэвсгэрт болох СХД, БГД, БЗД, ЧД-үүдийн нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос эхлэн 2019 оны 02 дугаар сарын 04-нийн өдрийн хооронд нийт 24 удаагийн үйлдэлтэй бусдын гэр, орон сууцанд нууцаар нэвтрэн орж эд зүйлсийг хулгайлж 4 этгээдийг илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Тус этгээдүүд нь бүлэглэн үйлдсэн эд зүйлсээ барьцаалан зээлдүүлэх газруудад / ломбард/ тавьдаг нь урьдчилсан байдлаар тогтоогдлоо.

Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулддаг зарим барьцаалдан зээлдүүлэх төвд гэнэтийн хяналт шалгалтыг хийхэд үйл ажиллагаа явуулах зохих зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн ажилладаг, бичиг баримтгүй иргэд эд зүйл авах зэрэг зөрчлийн зүйлүүд тогтоогдож байлаа. Тус этгээдүүд ЭХТА-ийн 17 дугаар бүлэг Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 17.1 Хулгайлах, 17.2.1 Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгааласан байр агуулахад нэвтэрч гэх зүйл заалтаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Он гарсанаас хойш тус хэлтсээс 18 холбогдогчтой, 140 гаруй сая төгрөгний хохиролтой 205 хэрэгт, хэргийг илрүүлэн шалгаж байна гэж Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600170
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up