COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

2019 оныг “Залуучуудын оролцоотой-Эерэг өөрчлөлтийн жил” болгон зарлалаа

2019 оны 2 сарын 13

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас 2019 оныг “Залуучуудын оролцоотой-Эерэг өөрчлөлтийн жил” болгон зарлаж, “Эерэг өөрчлөлт” аяныг эхлүүллээ.

Аяны хүрээнд нийслэлийн Тээврийн газар, “Эерэг Тэмүүлэл” НҮТББ-тай хамтран нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, стандартыг мөрдүүлэх, жолооч нарын сахилга хариуцлага, харилцааны соёлыг сайжруулах зорилгоор “Хандлага, харилцааны ур чадвар” сэдэвт сургалтыг өнөөдөр "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ийн 1 дүгээр баазын 320 жолоочийг хамруулан зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 19 аж ахуйн нэгж, байгууллагын 1680 жолоочийг хамруулан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600166
0 эможи

НЗДТГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up