COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Иргэн Б.Батсайхан: 33 мянган айлын орон сууц барьж утааг бууруулна

2019 оны 2 сарын 12

Arslan.mn

Агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах төсөл боловсруулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг хүсч байгаа талаар төслийн санаачлагч Б.Батсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан санхүүжилтийн талаарх мэдээллийг өгсөн юм.

Arslan.mn

ХОЁР ИХ НАЯД 675 ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХҮЙЦ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ТӨЛӨВЛӨӨД БАЙНА

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2019 оныг  хүртэл арван жилийн хугацаанд  улсын төсвөөс 170 тэрбум, гадаадын зээл, тусламжаар 104.7 сая доллар зарцуулсан байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013, 2014, 2018 онд гаргасан таван удаагийн тогтоолоор гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг иргэний өмчлөлийн 16.317 нэгж талбай бүхий 1516.6 га талбайг хамарсан 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэхээр баталжээ. Энэ нь гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувийг эзэлж байгаа юм. Одоогийн байдлаар төслийн хүрээнд нийт 1712 нэгж талбарыг чөлөөлж, 7227 айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулсан. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 5001 янданг байхгүй болгосон. Гэхдээ зөрөөд хэдэн яндан нэмэгдсэн талаар судалгаа байхгүй.

Агаарын бохирдлыг бууруулах ажилд зориулж 2019 оны улсын төсвөөс Байгаль орчин аялал жуулчлалын сайдын багцад 75 тэрбум төгрөг тусгасан. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын хүрээнд Улаанбаатар агаарын бохирдлыг бууруулахад зориулж 500 сая ам.долларын хөнгөлөлтэй зээл олгохоор тохирсон. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хоёр тэрбум юаньтай тэнцэх хэмжээний хөрөнгийг агаарын бохирдолтой тэмцэх ажилд зарцуулахаар болсон. Энэ 2019 онд ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, эх үүсвэрт зарцуулах 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар, Монголбанк хамтран шийдвэрлэсэн байдаг.

Arslan.mn

 

Ингээд нийтдээ хоёр их наяд 675 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хөрөнгө төлөвлөөд байна. Харин 2018 оны гүйцэтгэлээр Монгол Улсын төсвийн орлого түүхэндээ анх удаа арван их наяд төгрөг давсан. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогын 26.75 хувьтай тэнцэх хэмжээний их хөрөнгийг утаа, агаарын бохирдолтой тэмцэхэд зарцуулахад бэлэн болоод байна гэсэн үг.

Тэгвэл энэ их хөрөнгийг ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ гэхээр Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын захиран зарцуулах багц дахь 75 тэрбум төгрөгөөс арван тэрбумыг нь сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжих ажилд төсөвлөсөн. Бусдыг нь юунд зарцуулах эсэх нь  тодорхойгүй.  Нийслэлийн хувьд гол, гол шугам сүлжээнүүдээ өргөтгөн шинэчлэх, шаардлагатай дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг бий болгох замаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлаа эрчимжүүлнэ. Санхүүгийн эх үүсвэрийн хувьд БНХАУ-ын хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн 3/2 хувийг үүнд зарцуулна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд инженерийн шугам сүлжээ, төвлөрсөн бичил дэд төв буюу  “Сервис центр” –ийг байгуулах ажлыг хийнэ. Гэр хорооллын 200-250 өрхийн дунд хэсэгчлэн инженерийн шугам сүлжээг шийдэж өгнө гэсэн үг. Үүнийг мөн л БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд шийднэ. 2020 он хүртэл нийтдээ 100 ийм төв байгуулж, 20 мянган айлыг паартай, халуун устай болгоно гэсэн.

МАНАЙ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 33 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ БҮХИЙ ХОРООЛЛЫГ БҮХ ДЭД БҮТЭЦТЭЙ НЬ БАРИНА

Манай төслийн зорилго бол утааны эх үүсвэрийг цөөрүүлэх замаар агаарын бохирдлыг шууд болон шууд бусаар бодитой бууруулна. Дээр дурдсан санхүүгийн эх үүсвэрээр буюу хоёр их наяд 600 тэрбум төгрөгөөр дараах ажлуудыг хийж гүйцэтгэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа.

Тухайлбал, 33 мянган айлын орон сууц бүхий хорооллыг бүх дэд бүтэцтэй нь барьж ашиглалтад оруулна. Ингэхдээ шаардлагатай автозамын байгууламж, эмнэлэг, цэцэрлэг, сургууль зэрэг нийгмийн дэд бүтцийг хамтад нь шийдэх боломжтой. Эдгээр орон сууцанд ипотекийн зээлээр хамрагдах иргэдийн байрны урьдчилгаа 30 хувь болон барьцаа хөрөнгийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломжтой.

Буянт-Ухаа 2, Буянт-Ухаа 3, Эко яармаг 1, Цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн тийш болон Ургах наран хороололд 33 мянган айлын орон сууцыг барина. Ингэснээр ипотекийн зээлийн хүүг таван хувь хүртэл бууруулах бодит боломжтой. Үр дүнд нь гэр хороолол дахь ахуйн хэрэглээний зуухны яндангийн тоог 30 мянган ширхгээр бодитой буурна. Гэхдээ энэ тоо бол зөвхөн санхүүгийн  эх үүсвэрийн хэмжээнд гаргасан тоо юм. Хэрэв Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд бодлогын түвшинд дэмжин,  хамтран ажиллавал гэр хороолол дахь ахуйн хэрэглээний зуухны яндангийн тоог 50 мянга хүртэл ширхгээр бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Бид менежментийн бодлогоо нууцалж байгаа учраас илүү дэлгэрэнгүй ярих боломжгүй байна” гэлээ.

 

Эх сурвалж:    Гэрэл зургийг:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600138
1 эможи

BAT
2022-12-07 13:59
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
BAT
2022-12-07 13:59
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2019-02-12 19:20
шааа шаа
НГХДБГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up