COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч П.Баярхүү ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, ажлын тайлангаа тавилаа

2019 оны 2 сарын 02

Arslan.mn

Арвандолдугаар жарны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан НИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч П.Баярхүү өөрийн сонгогдсон тойрог болох Сүхбаатар дүүргийн 17,18,19,20 дугаар хорооныхоо ахмадуудад уламжлал ёсоор хүндэтгэл үзүүлж, өнгөрсөн хугацаанд  хийсэн ажлаа тайлагналаа. Уулзалтын үеэр ахмадуудынхаа санал бодлыг сонсч, чөлөөт яриа өрнүүлсэн юм. 

НИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч П.Баярхүү:

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд удахгүй болох Төрт ёсны их баяр Сар шинийн мэнд дэвшүүлье.

Миний бие НИТХ-ын Төлөөлөгч, тэргүүлэгч, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудлыг хариуцсан орлогчийн ажлыг хийгээд 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд нийслэл болон тойргийнхоо хороодод хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудаа та бүхэндээ танилцуулж байна. Өнгөрсөн хугацаанд тойрогтоо улирал тутамд тогтмол уулзалтуудыг зохион байгуулсаар ирсэн бөгөөд иргэдийнхээ санал, бодлыг сонсч ажил хэрэгтээ тусган, үр дүн гаргахын төлөө ажилласаар ирсэн билээ. 

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 2018 он бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөн жил байлаа.  Нийслэл Улаанбаатар хотод хамгийн их тулгамдаад байгаа түгжрэлийн асуудлыг бууруулах үүднээс авто замын бүтээн байгуулалтыг шинэчлэх ажлыг хийж хэрэгжүүлээд явж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр БНХАУ-ын Экзим банкны санхүүжилтээр дөрвөн том гүүрийн барилгын ажил эхлээд явж байна. Үүний нэг болох Яармагийн шинэ гүүр өнгөрсөн оны 11 сард ашиглалтад орсон бол удахгүй замын цагдаагийн гүүрэн гарцыг энэ оны 10 дугаар сард, Сонсголонгийн болон Баянзүрхийн гүүрийг 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ мэт авто зам болон бусад салбарт хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлууд дуусч, нийслэлийн иргэдэд үр өгөөжөө өгөх болно. 

НЗДТГ-аас 2018 оныг "Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан  Сүхбаатар дүүргийн 17, 18, 19, 20 дугаар хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байгаа Ургийн монитор, Нярайн шарлалтыг хэмжих аппарат, амьсгалын замын өвчний үед хэрэглэгдэх Отсос, судас тодруулагч зэрэг тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. 

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Гэр хорооллын дундын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжийг хүргэх "Дэд бүтцийн төв"-ийн зураг төслийн ажил дуусч, ирэх дөрвөн сараас ажил нь эхлэхээр бэлтгэлээ хангаад байна.  Иргэдийн ая тухтай тайван амьдралын нэг хэсэг болох гэрэлтүүлгийн ажлыг  18-р хороо Бэлхийн 45, 48, 49, 51, Гүнжийн 43, 44 дүгээр гудамжинд хийлээ. Сүхбаатар дүүргийн  Эрүүл мэндийн төв болон 18, 19 дүгээр хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг тус тус засварлаж, Бэлхийн 18 у/м төмөр бетон гүүрийг буулгаж шинэ гүүрийг ашиглалтад орууллаа.  Мөн Бэлх,  Сэлхийн авто замын нөхөөс 1300 м2 нөхөөс, Бэлхийн авто зам, зуслангийн чиглэлийн замуудад 1000.55 метр квадрат хэвтээ тэмдэглэгээ, бороо, үер уснаас шалтгаалан эвдэрсэн гол, туслах гудамжуудын замыг тус тус засварлалаа. Мөн 159, 172, 205 дугаар цэцэрлэгүүдийн дунд бүрэн тохижилттой хүүхдийн иж бүрэн тоглоомын талбайг ашиглалтад оруулсан бол 19 дүгээр хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил энэ жил хийгдэх бөгөөд газар чөлөөлөлтийн ажил 100 хувь хийгдэж, энэ хавар барилгын ажил хийгдэж эхэлнэ. Автобусны буудлуудыг шинэчлэх, гэрэлтүүлгийн ажлуудыг гүйцэтгэх, орц гарц хааж барьсан зөвшөөрөлгүй хашаа хайсыг буулгах зэрэг ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдсэн.  Иргэдийнхээ эрүүл, аюулгүй, амар тайван амьдралын төлөө олон ажлуудыг энэ онд хийх болно. Та бүхний санал, бодлыг ажил болгон хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Уулзалтанд хүрэлцэн ирсэн ахмадууд дүүрэгтээ болон нийслэлд хийгдэж буй ажлуудын талаар санал, бодлоо илэрхийлээд цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар саналаа илэрхийлсэн юм. Мөн НИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч П.Баярхүүг иргэдтэйгээ тогтмол уулзалт хийж байдагт талархаад, цаашид ч мөн иргэдийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх үүднээс харьяа албаны хүмүүстэй уулзуулж асуудлыг нь шийдвэрлэдэг энэ ажлаа үргэлжлүүлж байхыг хүслээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599953
0 эможи

П.Баярхүү

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up