COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Байлдагчид гар хүрсэн алба хаагчийг цагдан хорих санал хүргүүлсэн

2019 оны 1 сарын 25

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай байлдагч /2019.01.22/ нас барсан хэрэг гарсан. Энэ талаар цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийлээ.

Arslan.mn

ЦЕГ-ийн Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал “Дорноговь аймгийн Зүүнбаян дахь эмнэлэгт байлдагч нас барсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Улмаар мөрдөгч хуулинд заасны дагуу цогцсны гаднах үзлэг хийж, хамт байсан хүмүүсээс мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн.

Мөрдөгчид хүний амь нас хохирсон хэрэг дээр хуулинд заасны дагуу цогцост үзлэг хийхдээ шинжээч, хүний эмчийг оролцуулах заалттай. Учир нь мөрдөгчөөс тусгай мэдлэг шаардсан тохиолдолд шинжээчийг оролцуулах шаардлагын хүрээнд хийгддэг ажил. Шинжээчийн оролцсон, цогцост хийсэн үзлэгээр биедээ ил харагдах гэмтэл шархгүй гэж бичигдсэн байна. Цахим хуудсанд тархсан биеийн хүрэн, улаан толбо, зулгаралтууд нь гадны нөлөөтэй үүссэн үү гэдгийг нягталж бүрэлдэхүүнтэйгээр шинжээч томилж дахин үзлэг хийхээр болсон.

Тухайн өдөр цэргийн ангид болсон үйл явдлын талаар мэдүүлэг авч, шалгахад цэргийн алба хаагчид нэг нэгэндээ гар хүрсэн байдал тогтоогдсон. Энэ нь үхэлд нөлөөлсөн үү гэдгийг мөрдөгчийн тогтоолоор шинжилгээний байгууллага дүгнэлт гаргана. Цэргийн анги, байгууллагын дотоод дэг журам зөрчигдсөн. Үүнээс улбаалаад тухайн цэргийн алба хаагчдыг хариуцсан ахлагч тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан ротын захирагчид танилцуулсан. Улмаар зөрчилтэй байдлыг илрүүлэхээр цэргийн алба хаагчдыг гадна талбайд бэлтгэл сургуулилт хийлгэсэн гэсэн тайлбар өгсөн. Энэ нь дүрс бичлэгт үлдсэн байсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан. Ээлжийн ахлагчаас цэргийн алба хаагчид гар хүрч байгаа бичлэг бий. Энэ үйлдэл цэргийн алба хаагчийг үхэлд хүргэсэн үү гэдгийг нягталж шалгана” гэв.

Цагдаагийн байгууллагаас цэргийн алба хаагч нас барсан энэ үйлдэл дээр бусдыг санаатай алах, хүнийг алах гэмт хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах саналыг прокурорт тавьсан байна. Мөн хэрэгт холбогдож байгаа цэргийн алба хаагчдыг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ.

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
599678
4 эможи

Зочин
2019-01-27 11:19
Сарын ялгаа дэграм одоо байсаар л бна. Хал цэрэг ухаантай юмнууд нь зодсон байх.
ззз
2019-01-26 11:13
цагдаа хэнээс юуг нь асуудаг юм шууд барь
Зочин
2019-01-26 03:12
Zugeer guij yvaad l uhchihdeg Aan
Зочин
2019-01-25 17:42
gvij yawaad vxeed bna gej bxuu notstoi l yum bolj
Зочин
2019-01-25 15:09
зүгээр бсан хүн үхчээд бна.
Zochin
2019-01-25 14:51
Uhsenii chin sanal hurguuleh ve shuud horiod meduulgee avaach.naad novsh chin ali hediin yu gj heleh hentei ugsen tohirhoo tolovlochihson bga shdee
keyboard_arrow_up