COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

П.Баярхүү: BRT төслийнхний цалингийн зардалд 400 мянган доллар зарцуулсан. Гэтэл ажил нь огт хийгдээгүй байна

2019 оны 1 сарын 25

Arslan.mn

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар  "Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох” талаар хэлэлцээд авто зам ашигласны төлбөрийг нэмэх боломжтой эсэхийг судлахаар боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "BRT буюу тусгай замын автобус хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх нэгж 2017 оны тавдугаар сард байгуулагдсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл төслөөс хийсэн ажил нэг ч байхгүй байна. Нийслэлийн ажлыг энэ мэт гацааж байгаа мөртлөө төслийг хэрэгжүүлэх ажилчид жилд 400 мянган долларын цалин авч байгаа нь байж боломгүй үйлдэл." хэмээн шүүмжиллээ. 

Ийнхүү ажил хийгээгүй хэрнээ цалин авсан явдлыг эсэргүүцэн ажилчдын гэрээг гурван сараар сунгахаар болсон байна. 
Харин төслийн инженерүүд өнгөрсөн оны зургадугаар сард эхний ажлыг эхлүүлсэн ч сонгон шалгаруулалт, төслийг удирдах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон зэргээс шалтгаалан ажил удааширсан гэж тайлбарлалаа.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
599677
1 эможи

keyboard_arrow_up