COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн албан хаагчдын зөвлөгөөн боллоо

2019 оны 1 сарын 24

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, НИТХ, нийслэлийн Засаг даргын зүгээс “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Мөн Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МУ-ын Төрийн албаны зөвлөлийн орон гишүүн С.Цэдэндамба болон нийслэлийн нутгийн захиргааний байгууллагуудын удирдлага, албан хаагчид оролцов.

Мөн энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Иргэдийн оролцоотой хөгжлийн жил ба төрийн албан хаагчдын хамтын ажиллагаа сэдвээр мэдээлэл хийлээ. Үүний дараа авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, түүнд төрийн албан хаагчийн манлайллын талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү мэдээлэл өгсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599664
0 эможи

keyboard_arrow_up