COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хотын даргад НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас нэрээ дэвшүүлснээр ээлжит бус хурал завсарлага авлаа

2019 оны 1 сарын 16

Arslan.mn

Өнөөдрийн хуралдаанаар,

  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудал,
  • “Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал”-ын талаар мэдээлэл сонсох,
  • НИТХурлын даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм.

НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшиж байгаа тул хуралдааныг НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан даргалж байна. 

Хотын даргад заалнаас өөр хүн нэр дэвшүүлэх саналтай байгаа эсэхийг хурал даргалагч асуухад,

НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл "Би нэр дэвшүүлэх гээгүй. Гэхдээ сая НИТХ-ын хуралдаанд МАН-ын удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг танилцуулсан нь хууль бус. НИТХ дахь МАН-ын бүлэг тогтоолоо танилцуулах ёстой байхад намынхаа тогтоолыг танилцуулсныг эсэргүүцэж байна" гэв.

НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан "Таны шаардлагыг ойлголоо. Өөр заалнаас нар дэвшүүлэх хүн байна уу?"

НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун "Би НИТХ-ын төлөөлөгчид нэр дэвших хуульд заасан эрхийнхээ хүрээнд өөрийгөө нэр дэвшүүлж байна.

Миний бие 2016 онд СХД-ээс НИТХ-д нэр дэвшиж сонгогдсон. Инженер мэргэжилтэй, төр захиргааны байгууллагад ажилласан туршлага байгаа учраас өөрийгөө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлж байна. Ангийнхан маань дэмжинэ гэж найдаж байна"

НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан "За. Заалнаас өөр нэр дэвших хүн байна уу?":

НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва "НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун сая заалнаас өөрийгөө нэр дэшүүлэх санал гаргасны дагуу МАН-ын бүлгээс 30 минутын завсарлага хүсч байна.

НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан "МАН-ын бүлэгт 30 минутын завсарлага өгье".

Ингээд Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан завсарлалаа.

 

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
599315
1 эможи

зочин
2019-01-16 15:39
Мѳнхчулуун дарга хот мэддэг хотын дарга болбол их юм хийнэ дээ залуу хүний хувьд дэмжиж байна
Зочин
2019-01-16 12:37
Манай залуус боловсрол мэдлэг, чадвартаа өөрөө итгэлтэй бвал нэрээ дэвшүүлж бх нь зөв. Хотыг нам өмчилдөг байдалыг халая
keyboard_arrow_up