COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Тээврийн хэрэгсэл ашиглан үйлдэж байгаа гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна

2019 оны 1 сарын 16

Arslan.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн есөн хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн зургадугаар сараас эхлэн газрын гүний ус, булаг ихээр гарч нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн орон байр, усанд автаж, үерийн улмаас үүссэн тогтоол ус гудамж, автомашины замын зорчих хэсгийг намагжуулж, цүнхээл үүсгэж улмаар дошин бий болгосон нь иргэдийг гэр, хашаандаа орох боломжийг хааж  Амгалан ДЦС руу хөрсний ус хальж орох онцгой нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Амгалан ДЦС орчимд үүсээд буй нөхцөл байдлыг дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүүгээс тодруулахад: ‘’Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос Амгалан станцын хойд талд шинээр булаг гарч улмаар усанд автах аюул үүссэн учир дүүргийн зүгээс өөрсдийн нөөц боломжийн хүрээнд ажиллаж байна. Тухайлбал, Нийтлэг үйлчилгээний газраас нэг эксковатор, 3 тээврийн машин гаргаж УСУГ-аас нэг молтоктой эксковатор мөсийг цэвэрлэх, тогоолж усны урсацыг тосож авах арга хэмжээ авч байна. 

Улсын онцгой обьект болох станцын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс шаардагдах төсвийн тооцооллыг хийж Нийслэлийн Онцгой комисст хүргүүллээ. Амгалан дулааны станц нь Баянзүрх дүүргийн бүх дулааны асуудлыг шийдвэрлэж, дулаанаар хангаж байгаа байгууллага. Хэрвээ Амгалан дулааны станц усанд автсан тохиолдолд дүүрэг тэр чигтээ дулаангүй болж улсын хэмжээний онцгой нөхцөл байдал үүсэх аюултай тулгарч байгаа тул дүүргийн Онцгой комиссоос өөрсдийн нөөц бололцоогоороо шаардагдах дайчилгааны тоног төхөөрөмжийг ашиглан  ажиллаж байна’’гэлээ.

Эх сурвалж: Erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599297
0 эможи

keyboard_arrow_up