COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Замын-Үүд-Эрээн чиглэлд галт тэрэг нэмэлтээр явахаар боллоо

2019 оны 1 сарын 15

Зам, тээврийн хөгжлийн сайдын өчигдрийн шуурхай хуралдаанаар өмнөх долоо хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ярилцав.

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт 20 үүрэг өгөгдснөөс бүрэн биелэлттэй үүрэг 4, харин найман үүрэг 70 хувийн биелэлттэй, мөн найман үүрэг 30 хувийн биелэлттэй байна.

Шуурхай хуралдааныг дэд сайд ахалж  Агаарын тээвэр, авто зам, төмөр замын салбарын хийгдэж буй ажил, төлөвлөгөөг сонслоо. Туркийн агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудлыг олон жил ярьж байгаа. Үүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад харилцааны яамтай харилцан нэгдсэн шийдвэрт хүрвэл дээрх өөрчлөлтийг хийх боломжтойг ИНЕГ-аас онцоллоо.

Өнгөрсөн долоо хоногт Олон улсын нислэг есөн хувиар,  орон нутгийн нислэг  10 орчим хувиар өсжээ.

Монгол Улсын уламжлалт баяр Сар шинийн баяр болохтой холбоотойгоор Эрээн, Замын-Үүд чиглэлд нэмэлт автобус гарган хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг нэмэгдүүлжээ. Хот хоорондын зорчигч тээвэр эрхэлж буй аж ахуйy нэгжүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч, техникийн бүрэн бүтэн байдлыг нягтлах, аваар ослоос урьдчилан сэргийлэх, хяналтыг сайн тавих чиглэл өгөн ажилласан гэж АТҮТ-ын дарга П.Дэлгэрнаран мэдээллээ. Мөн Налайх чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд хяналт тавьж, шалгалт явуулахаар төлөвлөж байна.

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн мэдээлж буйгаар  төмөр замаар 526.0 тонн ачаа, 53 мянга орчим зорчигч тээвэрлэснээс Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчих хөдөлгөөн  ачаалалтай байна. Үүнтэй холбоотой 44 дүгээр галт тэргийг нэмэлтээр гарган хөдөлгөөнд оролцуулжээ. БНХАУ-ын талаас угаасан нүүрс авах болсонтой холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт чингэлэгийн галт тэрэгний солилцоо буурсан  үзүүлэлттэй байна.  

Одоо хийгдэж буй ажлаа төлөвлөгөөний дагуу бүрэн биелүүлж, хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар газар, хэлтсийн дарга, харьяа байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

 

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599270
0 эможи

Зочин
2019-01-15 22:55
хятадад нефтээ зүгээр өгч байж бас нэмэлтээр хог зөөх юм гэнээ.
keyboard_arrow_up