COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монголын мөсөн барималчид урд хөршид болсон тэмцээнд түрүүллээ

2019 оны 1 сарын 12

Arslan.mn

БНХАУ-ын Харбин хотноо жил бүр уламжлал болгон зохиогддог Олон улсын мөсөн урлалын тэмцээн энэ сарын 8-нд дүнгээ гаргажээ. Энэ өвөл 33 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Монгол Улсаас оролцсон “Мөс” баг “Хөгжим миний зүрхийг мэднэ” бүтээлээрээ аваргалсан байна. Харин удаах байрт Харбин хотын цас, мөсний холбооны багийн “Идэр ээмэгтэн”, урд хөршийн мөсөн барималчдын “Сэтгэлд үг хэрэггүй” бүтээл шалгарчээ.

Сонирхуулахад, дээрх тэмцээнд 2016 онд Монголоос гурван баг оролцож, эхний гурван байрыг эзэлж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599148
1 эможи

keyboard_arrow_up