COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сар шинийн ууц 380 хүртэлх мянган төгрөгт хүрлээ

2019 оны 1 сарын 12

Arslan.mn

Цагаан сар болоход 20 гаруй хоног үлджээ. Иргэд аль хэдийнээ сар шинийн бэлтгэлээ базаагаад эхэлсэн байна. Цагаан сарын хүндэтгэлийн идээний чухал хэсэг ууц, өвчүүний үнэ болон ууц, өвчүү чанах газрын стандартын асуудлаар дараах мэдээлэл бэлтгэлээ.

Бууз банш хийх мах, ууц, өвчүү хайсан хүмүүс “Хүчит шонхор” худалдааны төв дүүрчээ. Тус захад ихэвчлэн Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дундговь аймгаас ууц, өвчүү иржээ. Ууцнууд нь дунджаар 23-40 кг-ийн жинтэй байсан бөгөөд 140 мянгаас 380 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин үхрийн өвчүү нь 15-40 кг-ийн жинтэй, 180 мянгаас 400 мянган төгрөгийн үнэтэй байв.

Түүнчлэн бусдаас том байгаа ууц нь илүү нугаламтай хониных аж. Хонь нь 26 хавиргатай байдаг бол илүү нугаламтай хонь нь 28 хавиргатай байдаг ажээ. Сүхбаатар, Дорнодоос авчирсан ууц нь ихэвчлэн илүү нугаламтай хониных байдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
599081
1 эможи

keyboard_arrow_up