COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Сүүлийн хоногуудад хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн үзүүлэлттэй байна

2019 оны 1 сарын 10

Arslan.mn

Нийслэлийн статистикийн газраас төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 22 нэрийн барааны үнэ тогтвортой, 14 нэрийн барааны үнэ өсчээ. Үүнд:

Махны дундаж үнэ

Нэгдүгээр сарын 09-ний өдөр хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар буюу 28 төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.52 хувиар буюу 183 төгрөгөөр өссөн байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.2 хувиар буюу 188 төгрөгөөр өссөн, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.98 хувиар буюу 101 төгрөгөөр өсчээ. Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.45 хувиар буюу 225 төгрөгөөр өссөн, ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.65 хувиар буюу 150 төгрөгөөр өссөн байна.

 Гурилын үнэ

 Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-аас 1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Төмс, хүнсний ногоо

Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 600-1000 төгрөгийн үнэтэй байна. “Хар хорин зах”-д хамгийн хямд буюу 600 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1000 төгрөгөөр “Меркури зах” худалдаалж байна. Монгол лууван 900-1299 төгрөгийн хооронд үнэтэй байна.

Бусад хүнсний бүтээгдэхүүн

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1320 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх зах”, “Бөмбөгөр худалдааны төв”, “Барс худалдааны төв”, “Хар хорин зах” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр “Сансар супер маркет” худалдаалж байна. Цагаан будаа хүнсний зах, дэлгүүрт 3100-3570 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр худалдааны төв”-д хамгийн хямд буюу 3100 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3570 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байна. Шар будааны дундаж үнэ 1,900 төгрөгийн дундаж үнэтэй байв. ОХУ-ын цөцгийн тос хүнсний зах, дэлгүүрт 4200-4500 төгрөгийн үнэтэй байна. “Барс худалдааны төв”-д хамгийн хямд буюу 4200 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 4500 төгрөгөөр “Хүчит шонхор зах” худалдаалж байна. Ургамлын тос дунджаар 3,453 төгрөг буюу 3200-3750 төгрөгийн үнэтэй байна. Гүрж ногоон цайны дундаж үнэ 1,522 төгрөгийн дундаж үнэтэй байв.

Элсэн чихэр хүнсний зах, дэлгүүрт 2600-2750 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Бөмбөгөр худалдааны төв”, “Барс худалдааны төв”, “Хар хорин зах”-д хамгийн хямд буюу 2600 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 2750 төгрөгөөр “Баянзүрх зах” худалдаалж байна. Фүжи алимын дундаж үнэ 4,350 төгрөгийн дундаж үнэтэй байв. ОХУ өндөг дунджаар 324 төгрөг буюу 280-390 төгрөгийн үнэтэй байна.

Түлш шатахуун

 “Дизель түлш” шатахуун түгээх станцуудаар 2350-2385 төгрөгийн үнэтэй байна. Шатахуун түгээх станцуудаар “Аи-76, 80” шатахуун 1780-1850 төгрөг, “Аи-92, 93” шатахуун 1840-1890 төгрөг, “Аи-95” шатахуун 2295-2340 төгрөгийн үнэтэй байна. Харин “Газ” 1,300 төгрөгийн үнэтэй байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
599064
1 эможи

Зочин
2019-01-11 01:51
үнэ буулгах жагсаал болох бий дээ.
keyboard_arrow_up