COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгоно

2019 оны 1 сарын 03

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлах талаар хэлэлцэж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны хэлтсийн дарга Ү.Ганболд асуудлыг хуралдаанд танилцуулж оролцогчид санал бодлоо хэлэв. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, “Хөгжлийн асуудлыг ерөнхий томьёолон оруулж ирж болохгүй. Салбар салбараар юу хийж хэрэгжүүлэхээ төрөлжүүлэн тодорхой зааж өгье” гэсэн саналаа хэлж байв.

Хөгжлийн төлөвлөлт, бодлого гарсан. Үүнийг дэд хэсгүүд болгон шийдлийг тодорхойлж оруулья гэдэгтэй Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр санал нэг байгаагаа хэлж байв.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн оны эхний хуралдаанаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын захирагчийн харьяа газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүн”-г мөн хэлэлцэх юм. Мөн “Нийслэлийн тээвэрийн үйлчилгээний нөхцөл байдал, анхаарах зүйлүүд”, Нийтийн түрээсийн орон сууцны ашиглалт зэрэг бусад асуудлыг хэлэлцэх юм. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Улаанбаатар хотын оруулах хувь нэмэр” техникийн тайлангийн танилцуулгыг хийх юм. Хуралдаан үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598831
0 эможи

Зочин
2019-01-03 14:50
толгойгүй албатуудтай төр, юу хийхээ мэдэхгүй хийсэн ч буруу зүгтээ хийгээд эргэж хургаад урагш явахгүй юм даа. урагштай явуулж байгааг нь бөгсчид ховлоод, алаад байх юм.
keyboard_arrow_up