COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дүнжингарав худалдааны төвийг НӨАТ болон татварын хуулийг хэрэгжүүлэгч “Жишиг төв“ болгоно

2018 оны 12 сарын 18


Татварын хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхээр ТЕГ-ын Татварын орлогын газрын даргын баталсан “Татварын хуулийг хэрэгжүүлэгч жишиг худалдааны төв” ажлын хүрээнд Дүнжингарав худалдааны төвийг “Жишиг төв” болгон ажилуулахаар өнөөдөр нээлтээ хийлээ. 

Arslan.mnНээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн татварын газрын дэд дарга Г.Энхжаргал, “Гэрэгэ системс” ХХК-ий гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат, Голомт банкны ezpay брендийн бизнес хөгжил хариуцсан захирал Б.Амарцогт болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн татварын газрын дэд дарга Г.Энхжаргал:

Arslan.mnНӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөний дагуу төвлөрсөн зах, худалдааны төвд үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнес эрхлэгч, хувь хүн, хуулийн этгээдийг төлбөрийн баримтын нэгдсэн системд холбох ажлуудыг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Дүнжингарав худалдааны төвийг НӨАТ-ын болон Нийслэл хотын албан татварын хуулийг хэрэгжүүлэгч "Жишиг төв" болгох ажил өнөөдрөөс эхэлж байна. 2018 онд НӨАТ-ын төрлөөр төсөвт төвлөрүүлсэн орлогын хэмжээ урьдчилсан байдлаар 730 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн жилийхтэй харьцуулбал 100 гаруй тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Өнөөдөр И-баримтаа бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авах, азтан болох нь бидний амьдралын нэгэн хэмнэл болжээ. 2017 онд НӨАТ-ын буцаан олголтонд 35,5 тэрбум төгрөгийг өгч байсан бол 2018 оны урьдчилсан байдлаар 78,1 тэрбум төгрөгийг олгохоор байна. Ийнхүү иргэдийн идэвх сэргэж, баримт олгодог байгууллагуудыг сонгон үйлчлүүлж байгаа хэдий ч хуулийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай байна. Хуулийн хэрэгжилтийг сайжруулахад төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуй нэгжийн идэвхи, оролцоо хамгийн чухал. Дүнжингарав худалдааны төв жишиг төв болсноор иргэд ая тухтай газраар үйлчлүүлж, НӨАТ-ын баримтаа авах бүрэн боломжтой болж байна. Цаашид олон зах, худалдааны төвд энэхүү жишгийг нэвтрүүлнэ. 

Татварын ахлах улсын байцаагч В.Баяраа

Arslan.mn

Өмнө нь зах худалдааны төвүүдэд И-баримт олгох шаардлагыг удаа дараа тавьж байсан боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байсан. Тиймээс бид Дүнжингарав худалдааны төвийг “Жишиг худалдааны төв”-өөр сонгон ажиллуулж байна. Тус худалдааны төв нь нийт 1000 гаруй худалдаа үйлчилгээний цэгтэй бөгөөд 2018 оны 12 дугаар сар 14 өдрийн байдлаар 35 ААН, 385 иргэн нийт 1051 худалдаа үйлчилгээний цэгийг бүртгээд байна. Удирдамжийн хүрээнд Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо, Голомт банк ХХК, Гэрэгэ системс ХХК зэрэг байгууллагатай хамтран дээрх иргэн, ААН-ийг системд холбох, баримт олгуулах ажлыг энэ сарын 08-наас 2019 оны 01 дүгээр сарын 31-нийг дуустал хугацаанд хийнэ. 

Иргэдийн хувьд аж ахуй нэгжүүдээс баримтаа нэхэж, шаардаж авах хэрэгтэй. Тэгснээр тус баримтаараа сугалаанд оролцох, буцаан олголтоо авах боломжтой болно. Улсын хэмжээнд 2017 онд 150 мянган иргэн НӨАТ-ын сугалааны азтан болсон. Эдгээр хүмүүсийн 129 мянга нь Улаанбаатар хотын иргэн. Энэ хонжворт 5 тэрбум 783 сая төгрөгийг өгсөн. Харин 2018 оны эхний 10 сарын байдлаар 197 мянган хүн азтан болж, 15 тэрбум 250 сая төгрөгийг төлөөд байна. Буцаан олголтын хувьд 2016 онд 35 тэрбум төгрөг, 2017 онд 77 тэрбум төгрөгийг буцаан олголт хийсэн. Эдгээр тоон үзүүлэлтүүдээс харахад И-Баримтыг шивж байгаа аж ахуй нэгж, сугалаанд орж байгаа хүмүүсийн идэвхи нэмэгдсэн байгаа нь харагдаж байна. Зарим ААН ПОС-ын машиныг үнэтэй тул авах боломжгүй гэх хариултыг өгдөг. Тэгвэл  "Гэрэгэ" аппликейшин, Голомт банкны уян хатан төлбөрийн нөхцөлтэй ПОС-ын машиныг ашиглах боломжтойг хэлмээр байна. 

“Гэрэгэ системс” ХХК-ий гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат:

Arslan.mn

Төр оршихуйн утга учир болсон татварын албаны ажил гэдэг бол их нүсэр. Тиймээс энэ хариуцлагатай ажилд биднийг дэмжиж, хамтран ажилласан ТЕГ болон Нийслэлийн татварын газарт талархал илэрхийлье. “Гэрэгэ” аппликейшиныг өнөөдөр бид үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Гэрэгэ агент нь худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан бараа, үйлчилгээ бүртгэх, борлуулах, төлбөр тооцоо хийх болон бүртгэлийн үйлдлийг агуулсан систем юм. Уг систем нь касс, POS-ын энгийн функцуудыг агуулсан. Вейбсайт болон ухаалаг утасны аппликейшн хэлбэрээр ашиглах боломжтой. Ухаалаг гар утсандаа Гэрэгэ болон Гэрэгэ агент гэсэн аппликейшн татаж бүртгүүлснээр иргэн та И-Баримт олгогчоор бүртгүүлэн гар утсаараа борлуулалт хийх, бараа бүртгэх, бараа худалдан авах, төлбөр төлөх, И-Баримт авах зэрэг бүх үйлчилгээг хүртэнэ. Мөн данс бүртгүүлэх, данснаас банкны данс руу мөнгө татах боломжтой. 

Arslan.mn

Өдөрлөгийн үеэр Нийслэлийн татварын газрын НӨАТ-ын ажлын баг, Татвар төлөгчтэй харилцах хэлтэс болон БЗД-ийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар татвар төлөгчдийн ажлын байранд сурталчилгаа зохион байгуулж, зөвлөгөө өгч ажилласан юм. Мөн “Гэрэгэ” апп, Голомт банкны POS машины танилцуулга, Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбооны гишүүн гар утасны апп, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниуд үзэсгэлэнгээ дэлгэж иргэд, бизнес эрхлэгчдэд үйлчилсэн юм.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Arslan.mn

 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598370
0 эможи

татварынхан ажлаач
2018-12-28 08:52
ШОНХОР, БӨМБӨГӨР, барс төвүүд НӨАТ өгөхгүй байна. ТАТВАРынхан муу ажиллаж байна. ШАХААД өгдөг болгож болно доо. ТА НАР ХҮСЭХГҮЙ байна
Odko
2018-12-18 09:52
Яг зөв. Нарантуул, хархорин, сандэй, хорооллын дэлгүүрүүд гэх мэт хүмүүсийн хамгийн их үйлчлүүлдэг, мөн өвлийн хувцас гэх мэт хамаг том худалдаагаа хийдэг газрууд баримт өгдөггүй нь харамсалтай. Бүгдийг хамруулж, хуулиа мөрдөж, хэрэгжилтэд анхаармаар байна шүү.
keyboard_arrow_up