COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх өдөрлөг боллоо

2018 оны 12 сарын 05

Image may contain: 1 person, sitting

Нийслэлийн иргэдэд газар өмчлөх эрхтэй холбоотой хууль, тогтоомжийг сурталчлах, газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд иргэдийг оролцуулсан “Газар өмчлөл”сэдэвт өдөрлөгийг өчигдөр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр нийт 190 гаруй иргэнийг хүлээн авч газар өмчлөл болон газартай холбоотой асуудлаар мэдээлэл зөвлөгөө өглөө.

Иргэдээс ихэвчлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ хаанаас, яаж авах, кадастрын зураг зөрсөн, газраа хэрхэн өмчлөх, газрын маргааныг яаж шийдвэрлүүлэх, зуслангийн ногоон бүсийн газраа өмчилж авахыг хүсвэл яах гэх мэт асуудлаар санал хүсэлт ирүүлж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597871
0 эможи

keyboard_arrow_up